Монголын Үндэсний музей үндэсний их баяр наадам болон "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулах гэж байна.
Монголын үндэсний их баяр наадам нь монголчуудын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт өв, ард түмний эв нэгдэл, үндэсний бахархлын бэлгэдэл билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр батламжилсан нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан эрийн гурван наадмын өв уламжлал, монгол адуу, адууны соёлын өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах юм. Монголчууд эртнээс адууг эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний оршихуйн бэлгэдэл хэмээн дээдлэн ирсэн ард түмэн билээ.
Үзэсгэлэнд монгол нутагт хүмүүс эрт үеэс адууг гаршуулан ахуй амьдралдаа хэрэглэж ирсний гэрч болох хүрлийн үеийн амгай, зуузай, Түрэгийн үе болон Монголын эзэнт гүрний үеийн эмээл, хазаарын үлдэгдэл зэрэг археологийн ховор олдворуудыг дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн мөнгөн эмээл, хазаар, дөрөө, ташуур, бугуйл, тушаа зэрэг уналгын тоног хэрэгсэл, морь шүтлэгтэй холбоотой ховор нандин дурсгалуудыг багтаасан 250 орчим “Архивын Ерөнхий газар”-ын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, гэрэл зураг, дүрс бичлэг болон “Талын язгууртан сан”-д хадгалагдаж буй адууны сан судраас дээжлэн дэлгэн толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэн нь монголчуудын бүтээсэн адууны өв соёлыг хадгалан хамгаалах, судлан сурталчлах, хойч үед өвлүүлэн үлдээх, улмаар хүн төрөлхтний соёлын өвийн салшгүй хэсэг болохыг таниулан түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн 2026 оны долоодугаар сарын 8-наас наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд ажиллана.
Монгол түмний төрт ёс, өв соёл мөнхөд дэлгэрэн бадрах болтугай!
Эх сурвалж: Монголын Үндэсний музей

#Монголын Үндэсний музей, #"МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ" тусгай үзэсгэлэн,