2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-ын хамгийн онцлох тоглолтын нэгэнд Испанийн шигшээ баг Португалыг 1:0-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хоёр баг эхний үеэс болгоомжтой тоглож, хамгаалалтад түлхүү анхаарсан тул үндсэн цагийн ихэнх хугацаанд гоол ороогүй юм. Испани бөмбөг эзэмшилт болон довтолгоогоор илүүрхэж байсан ч Португалын хамгаалалт удаан хугацаанд хаалгаа хуурай манаж байв.

Тоглолтын хувь заяаг нэмэлт цагийн эхний минутад Микель Мерино шийдэж, Ферран Торресын дамжуулалтыг гоол болгон Испанид ялалт авчирлаа. Энэхүү гоол Испанийг шөвгийн наймд үлдээх цорын ганц гоол болсон юм.

Харин Португалын хувьд энэ ялагдал нь зөвхөн тэмцээнээ өндөрлүүлээд зогсохгүй, багийн ахлах дасгалжуулагч Роберто Мартинесийн ажлын төгсгөл боллоо. Тэрбээр тоглолтын дараа гэрээ нь дууссан тул шигшээ багаас явж буйгаа албан ёсоор мэдэгдэж, "энэ бол нэгэн үеийн төгсгөл" хэмээн онцолжээ.

Мөн энэ тоглолт нь Криштиану Роналдугийн шигшээ багийн төлөөх сүүлчийн Дэлхийн аварга болсон байх магадлал өндөр байна. Роберто Мартинес тоглолтын дараа Роналдугийн манлайлал, шигшээ багт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.

Испани шөвгийн наймд АНУ–Бельги тоглолтын ялагчтай учраа таарах бөгөөд дэлхийн аваргын түрүүний төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжтой боллоо.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #спорт, #хөлбөмбөмг,