2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Аргентин Египетийг 3:2-оор буулган авч шөвгийн наймд шалгарлаа. Атланта хотод болсон тоглолтод Египет 67 дахь минут гэхэд хоёр бөмбөгийн илүү болсон ч Аргентин сүүлийн 13 минутад гурван гоол дараалан оруулж, ялалтыг өөрийн болгов.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Тоглолтын 15 дахь минутад Яссер Ибрахим Египетийн эхний гоолыг оруулсан бол 67 дахь минутад Мостафа Зико тооны харьцааг 2:0 болгон холдуулжээ. Харин Аргентины ахлагч Лионель Месси эхний үед торгуулийн цохилтоо алдсан ч баг нь бууж өгсөнгүй. 79 дэх минутад Кристиан Ромеро тооны зөрүүг ойртуулж, 83 дахь минутад Месси тэнцээний гоолыг оруулсан юм. Улмаар нэмэлт цагийн хоёр дахь минутад Энцо Фернандес ялалтын гоолыг оруулснаар Аргентин 3:2-оор хожлоо.
Энэ ялалтаар дэлхийн аваргаа хамгаалж буй Аргентин шөвгийн наймд Швейцарын шигшээтэй тоглох эрхээ авлаа. Харин Египет түүхэн амжилтад тун ойрхон очсон ч сүүлийн мөчид боломжоо алдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
Тоглолтын дараа Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассан шүүгчийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, VAR-аар хүчингүй болсон гоол болон торгуулийн талбай дахь маргаантай үйлдлүүдийг онцлон шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574