ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны 07 дугаар сарын 19–29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо болж байна.
ЮНЕСКО-ийн 1972 оны "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц"-ын хэрэгжилтийг хангах үндсэн механизм болох Дэлхийн өвийн хороо нь Конвенцын оролцогч талуудаас сонгогдсон 21 гишүүн улсаас бүрддэг. Тус чуулганаар Дэлхийн өвийн төв болон зөвлөх байгууллагуудын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, нэр дэвшүүлсэн өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг шийдвэрлэх, дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалтын төлөв байдалтай холбоотой асуудлыг авч хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргадаг.

Энэ удаагийн чуулганы үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцүүлэх бөгөөд холбогдох бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Монгол Улс ЮНЕСКО-ийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц"-д 1990 онд нэгдэн орсон. Түүнээс хойш соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал (2023), байгалийн ангиллаар Увс нуурын ай сав (2003), Монгол дагуурын ландшафт (2017)-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлээд байна.
Монгол Улс 2025 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдсон бөгөөд 2025–2029 оны хугацаанд тус хорооны үйл ажиллагаанд оролцож байна. Ийнхүү Монгол Улс Дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүн улсын хувиар анх удаа оролцож байгаа нь дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг бататгахын зэрэгцээ үндэсний өв соёлоо олон улсын түвшинд сурталчлан таниулах, хамгаалах үйл ажиллагааг улам өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.
БНСУ-ын Пусан хотноо болж буй тус чуулганд манай улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх асуудлыг албан ёсоор хэлэлцүүлэх гэж байна.
Энэхүү өв нь Хүннү гүрний язгууртнуудын түүх, соёлыг гэрчлэх үнэлж баршгүй үнэт олдвор юм.

#онцолсон, #Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган,