Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “International Mathematics Competition”-ийн 26 дугаар олимпиадын нээлт өнөөдөр \2026.07.23\ Налайх дүүрэгт боллоо. 

Нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, IMC-ийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга, доктор Вэнь-Шиэн Сүн, олимпиадын ерөнхий зохион байгуулагчид, дэлхийн 32 орны 570 гаруй шилдэг сурагч, тэдний багш, эцэг эх, зочид төлөөлөгчид оролцлоо. 
Монголын сурагчид 2010 оноос хойш энэхүү олимпиадад тогтмол, амжилттай оролцож иржээ. 2025 онд Вьетнам Улсад болсон болох “International Mathematics Competition”-ийн 25 дугаар олимпиадаас цом хүртэж, дараагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан юм.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан олон улсын математикийн  “International Mathematics Competition”-ийн 26 дугаар олимпиадыг нээж, үг хэллээ.
Тэрээр “Дэлгэр сайхан Монгол оронд морилон саатаж, өөрийн авьяас чадвараараа өрсөлдөхөөр ирсэн олон улсын болон монголын хүүхдүүддээ амжилт хүсье. Улс орноо төлөөлөн, олон сарын бэлтгэл, олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг гаргахаар энд хүрэлцэн ирсэн шилдгүүд та бүхний өмнө өндөр амжилт үзүүлж, хүссэн үр дүндээ хүрэх чухал өдрүүд ирээд байна. Олимпиад бол оюуны өрсөлдөөн хэдий ч өнөөдөр өрсөлдөж буй сурагчид маргааш нэг өдөр их сургуульд суралцаж, нэг судалгааны багт ажиллан, дэлхийн өмнө тулгарсан томоохон асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлэх анд нөхөд болох боломжтой юм. энэ удаагийн амжилт зөвхөн оноо, байр, медалиар хэмжигдэхгүй. Монгол Улсад өнгөрүүлсэн сайхан дурсамж, танилцсан шинэ найз нөхөд, олж харсан шинэ санаа бүхэн энэхүү олимпиадын нэг хэсэг болон үлдэнэ.” хэмээн хэлж олимпиадад оролцогч бүх хүүхдүүдэд амжилт хүслээ. 

Олимпиадад оролцогч хүүхдүүд Монгол оронд хүрэлцэн ирж, дэлхийн олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байгаадаа баяртай байна гэж онцолж байна. Олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “International Mathematics Competition”-ийн 26 дугаар олимпиадын шилдгүүд маргааш тодрох юм.

#ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, #Олон улсын математикийн 26 дугаар олимпиад,