Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тайвань Хятадын болзошгүй цэргийн довтолгооны үед зэвсгийн үйлдвэрлэлээ аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх чадавхаа шалгах зорилгоор анх удаа өргөн хүрээний сургуулилалт зохион байгууллаа. Энэ нь Бээжин арлыг цэргийн хүчээр нэгтгэхээс татгалзахгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж буй үед болж байна. 

Сургуулилалтыг Тайванийн Батлан хамгаалах яам, Үндэсний Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (NCSIST) болон хувийн хэвшлийн батлан хамгаалахын компаниуд хамтран зохион байгуулжээ. Үүний хүрээнд пуужин, дрон зэрэг зэвсгийн эд анги, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг өөр байршилд богино хугацаанд шилжүүлэн үйлдвэрлэлийг тасалдуулахгүй байх боломжийг туршсан байна.

Тайванийн эрх баригчдын мэдээлснээр, Хятад улс цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд батлан хамгаалахын үйлдвэрүүдийг эхний ээлжид онилох магадлалтай тул үйлдвэрлэлийг олон цэгт тараан байршуулах нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг болжээ. Сургуулилалтад хувийн компаниудыг өргөнөөр оролцуулсан нь батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилготой аж.

Сүүлийн жилүүдэд Тайвань батлан хамгаалах үйлдвэрлэлээ өргөжүүлж, дотооддоо дрон, пуужин болон бусад зэвсэг үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Мөн Хятадын цэргийн дарамт нэмэгдэж буйтай холбогдуулан үйлдвэрлэлийн сүлжээний уян хатан байдлыг сайжруулахад онцгой анхаарч байгаа юм.

Эх сурвалж: Reuters