Гэрэл зургийг MPA.mn

Монгол тарвагыг хууль бусаар агнах нь зөвхөн байгаль орчинд хохирол учруулаад зогсохгүй өндөр хэмжээний нөхөн төлбөр, торгууль хүлээх хуулийн хариуцлага хүлээдэг талаар Завхан аймгийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

Монгол тарвага (Marmota sibirica) нь тал хээрийн экосистемийн чухал бүрэлдэхүүн бөгөөд хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын төрөл зүйлийг хадгалах, махчин амьтдын идэш тэжээлийн сүлжээг тэнцвэртэй байлгахад онцгой үүрэгтэй.

Иймээс тарвагыг хамгаалах нь биологийн олон янз байдлыг хамгаалах чухал арга хэмжээний нэг юм. Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор Монгол тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг 410 мянган төгрөгөөр тогтоосон байна.

Харин Амьтны тухай хуулийн 37.2-т зааснаар амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцдог. Ингэснээр нэг тарвагыг хууль бусаар агнасан тохиолдолд 820 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлөх үндэслэл үүсдэг.

Үүнээс гадна улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ан агнах, агнахыг завдах зэрэг хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг бүрэн барагдуулахаас гадна иргэн 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээд 5000 нэгж буюу 5 сая төгрөгөөр торгуулах хуулийн зохицуулалттай.

Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр буу үүрч явсан тохиолдолд 500 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явахыг мөн хуулиар хоригложээ.

Завхан аймгийн Байгаль орчны газраас иргэдийг хууль бус ан агнуураас татгалзаж, тарвага болон бусад зэрлэг амьтдыг хамгаалах, байгалийн тэнцвэрийг хадгалахад хүн бүрийн оролцоо чухал болохыг уриаллаа.

#тарвага, #ЗАВХАН,