Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт цохилт өгсний улмаас найман хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар Оросын бүс нутгийн захирагчид мэдээллээ. Халдлагад мөн Оросын хамгийн том цахим худалдааны компанийн нэг болох Wildberries-ийн Самара муж дахь агуулах өртөж, гал гарсан ч хүний амь эрсдээгүй байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам нэг шөнийн дотор Украины 635 дроныг устгасан гэж мэдэгдэв. Белгород мужид тоглоомын талбайн ойролцоо болсон дроны цохилтоор нэг хүүхэд амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Саратов мужийн Энгельс хотод хоёр хүн нас барж, иргэний дэд бүтэц эвдэрсэн бол Удмуртын Бүгд Найрамдах Улсад гурван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн байна.

Украины тал энэ үеэр Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр, Энгельсийн агаарын цэргийн бааз болон Калуга мужийн газрын тосны агуулахыг онилон цохилт өгсөн гэж мэдээлжээ. Харин Оросын тал Украины Миколаив муж дахь дэд бүтэц болон Хар тэнгист цэргийн ачаа тээвэрлэж байсан хөлгүүдэд цохилт өгсөн гэж мэдэгдэв.

Сүүлийн долоо хоногуудад Украин Оросын эдийн засаг, ложистик болон цэргийн зориулалттай байгууламжуудыг холын зайн дроноор онилох ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа бөгөөд Wildberries компанийн агуулахууд хэд хэдэн удаа халдлагад өртөөд байна. Үүний зэрэгцээ Орос улс Украины хотуудын эсрэг пуужин, дроны цохилтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд хоёр талын харилцан довтолгоо улам ширүүссээр.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #УКраин,