Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины дроны цохилтын үеэр ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах гурван агуулах өртсөн талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ.

Хамгийн их хохирол Москва мужийн Чехов хотод гарсан бөгөөд дроны цохилтын улмаас агуулахад гал гарч, таван хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтсэн байна. Үүнээс гадна Санкт-Петербургийн ойролцоо болон Тверь муж дахь Wildberries компанийн логистикийн агуулахууд мөн халдлагад өртсөн ч хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлжээ.

Wildberries нь ОХУ-ын хамгийн том цахим худалдааны компаниудын нэг бөгөөд тус улсын хэрэглээний барааны нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзэлдэг. Компанийн гүйцэтгэх захирал Татьяна Ким сүүлийн долоо хоногуудад тус компанийн логистикийн төвүүд удаа дараа халдлагад өртөж байгааг буруушааж, эдгээрийг "террорист ажиллагаа" хэмээн тодорхойлжээ.

Украины тал эдгээр цохилтыг ОХУ-ын дайн явуулах чадавхыг сулруулах, цэргийн болон эдийн засгийн логистикийг тасалдуулах зорилготой алсын зайн ажиллагааны нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа юм. Сүүлийн саруудад Киев газрын тос боловсруулах үйлдвэр, агуулах, нисэх буудал болон логистикийн төвүүдийг онилсон дроны довтолгоогоо эрчимжүүлээд байна.

Орос, Украины хооронд алсын зайн дроны цохилт эрчимжиж буй нь дайны фронтын шугамаас алслагдсан бүс нутгуудад ч аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгааг харуулжээ.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #УКраин,