Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 8-нд Улаангом хотод болж, ёслол, соёл урлаг, спортын олон үйл ажиллагаа болно.
Ойн хүрээнд баярын жагсаал, төрийн далбаа мандуулах ёслол, урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, “Түүх мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, түүний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах юм.
Мөн өдөр аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан Зостын хөтөл дэх морь барианы газарт болж, найман насны морьдоос гадна хатираа, жороо морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэд, хүүхэд, залуусыг Ж.Батмөнхийн мэндэлсний түүхт 100 жилийн ойн баяр наадамд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Жамбын Батмөнх 1926 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Хяргас сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, Монгол Улсын Их Сургуулийг төгсөж эдийн засагч мэргэжил эзэмшсэн бөгөөд 1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцан эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
Тэрээр 1951-1972 онд их, дээд сургуулиудад багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, захирал, МУИС-ийн проректор, ректороор ажиллаж, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдож, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд болсон бөгөөд 1984 он хүртэл тус албыг хашжээ. Үүний дараа 1984-1990 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан байна.
1990 оны ардчилсан өөрчлөлтийн үед Ж.Батмөнх улс орны эрх ашгийг эрхэмлэн, хүч хэрэглэхээс татгалзаж, асуудлыг улс төрийн зөвшилцлөөр шийдвэрлэх байр суурийг баримталсан нь Монгол Улсад тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжих үйл явцад чухал хувь нэмэр оруулсан гэж түүхчид болон тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүд үнэлдэг.