Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар орсон хур тунадасны нөлөөгөөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул голын Лүн орчим, зүүн хажуугийн Хэрлэн голын Өндөрхаан сумын орчим, Хангайн нурууны арын Орхон голын Бат-Өлзий, Орхонтуул сум, мөн Түй голын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 сантиметрээр нэмэгдсэн байна.

Усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор Туул голын Алтанбулаг, Лүн сумын орчим, Хараа голын Дархан хотын хэсэг, Байдраг голын Бууцагаан сумын Баянбүрд баг, Хөгшин Орхон, Хархираа голын Тариалан сумын орчимд усны түвшин үерийн хэмжээг 5-20 сантиметрээр давсан хэвээр байгаа юм.

Мөн Балж, Онон голын усны түвшин үерийн аюултай хэмжээнээс 5-15 сантиметрээр давж, үерлэж байгааг албаныхан мэдээллээ.

Иймд дээрх гол мөрөн болон тэдгээрийн сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, голын эрэг дагуу буудаллахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, цаг агаарын болон усны түвшний мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол анхаарч, аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

#онцолсон, #Гол, #үер,