Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Иран, Оман улсын хооронд хэлэлцэж буй түр хэлэлцээрийн төсөлд Персийн булан руу Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцны хөдөлгөөнийг Иран хянах зохицуулалт тусгагдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү санал нь бүс нутгийн хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт авчрах магадлалтай гэж үзэж байна.

Төлөвлөгөөний дагуу Персийн булан руу орж буй усан онгоцнуудын хөдөлгөөнийг Иран зохицуулах бол булангаас гарч буй хөдөлгөөнийг Оман хариуцах хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Гэхдээ Иран хөлөг онгоцноос заавал төлбөр авах эсэх, "хяналт" гэх ойлголтын эрх хэмжээ ямар байх зэрэг гол асуудлууд дээр талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй аж.

АНУ аливаа хэлбэрээр Иранд хөлөг онгоцны зорчих хөдөлгөөнийг хязгаарлах эрх олгох болон дамжин өнгөрөх төлбөр авахыг эсэргүүцэж байгаа бол Иран аюулгүй байдлыг хангах үйлчилгээний хүрээнд тодорхой төлбөр авах байр суурь илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ "сайн ахицтай" байгаа гэж мэдэгдсэн ч дипломат болон бүс нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр хэд хэдэн гол асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд хэлэлцээрийг эцэслэн батлах хүртэл нэмэлт яриа хэлэлцээ шаардлагатай байгаа гэнэ.

Ормузын хоолой нь дэлхийн нефтийн худалдааны хамгийн чухал далайн гарцуудын нэг бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн томоохон хэсэг энэ бүсээр дамжин өнгөрдөг. Иймээс уг хоолойн хөдөлгөөний зохицуулалтад гарах аливаа өөрчлөлт дэлхийн эрчим хүчний зах зээл болон олон улсын тээвэрт шууд нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters