Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Украины зүүн өмнөд нутгийн Запорожье хотод Оросын арми дрон болон удирдлагатай бөмбөгөөр энгийн иргэдийг онилсон халдлагаа эрчимжүүлж, оршин суугчдын дунд айдас түгшүүр бий болгох тактик хэрэглэж байна гэж Украины албаныхан болон оршин суугчид мэдэгдлээ.

Украинчууд ийм төрлийн халдлагыг “сафари” хэмээн нэрлэх болсон бөгөөд энэ нь дронууд гудамжинд явж буй хүмүүс, автомашиныг ан мэт мөрдөн онилж буйг илэрхийлдэг аж. Энэ нэр томьёо өнгөрсөн долоо хоногт Херсон хотод хүнсний ногооны худалдагчийг дрон хөөж, шархдуулсан бичлэг олон нийтэд цацагдсаны дараа өргөн хэрэглэгдэх болжээ.

Запорожье хотын бизнес эрхлэгч Катерина Лагутагийн далайн бүтээгдэхүүний үйлдвэр өнгөрсөн сард Оросын хоёр бөмбөгийн цохилтод өртөн бүрэн шатсан байна. Тэрээр өмнө нь хотод амьдрахад аюултай байсан ч сүүлийн саруудад нөхцөл байдал эрс дордож, энгийн иргэдийг зориуд онилсон халдлага нэмэгдсэн гэж ярьжээ.

Запорожье мужийн захирагч Иван Федоровын мэдээлснээр, Оросын тал иргэдийн өдөр тутмын амьдралыг саатуулах, айдас төрүүлэх зорилгоор нийтийн тээврийн автобус, орон сууц, үйлдвэрлэлийн барилга байгууламж зэрэг иргэний дэд бүтцийг тогтмол онилж байгаа аж. Үүний улмаас автобусуудад дроноос хамгаалах тор суурилуулж, сургуулиуд хичээлээ газар доорх хоргодох байранд явуулах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд нисгэгчгүй онгоцны ихэнхийг устгаж байгаа ч хамгаалалтыг нэвтэрсэн дронууд иргэд болон дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсаар байгааг албаныхан онцолсон байна. Оросын тал энгийн иргэдийг зориуд онилдог гэх мэдэгдлийг өмнө нь няцааж байсан ч Украины тал эдгээр халдлагыг айдас түгээх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх кампанит ажлын нэг хэсэг гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#Запорожье, #ОХУ,