Гэрэл зургийг MPA.mn
Орхон аймагт барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төв ашиглалтад орсноор аймгийн 4800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөгжих, суралцах, нийгмийн харилцаанд тэгш оролцох хүртээмжтэй орчин бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын албаны төлөөлөл тус төвийн барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэл, чанар, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах ажлын талаар холбогдох талуудтай санал солилцжээ.
Төвийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр шийдвэрлэсэн бөгөөд барилгын ажлыг “Тотал идеал” ХХК гүйцэтгэж байна. Одоогоор барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
Барилгыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгаж, ашиглалтад оруулахад хяналт тавих, шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаа УИХ-ын гишүүний Ажлын албанаас мэдээлэв.
Тус төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжих, суралцах, ур чадвараа нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн тэдний бие даан амьдрах чадварыг дэмжиж, нийгмийн үйлчилгээг тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4800 гаруй иргэн байдгаас 500 гаруй нь бага насны хүүхэд байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3586