Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлтэй байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд авах нефтиэр АНУ-ын Стратегийн газрын тосны нөөцийг нөхөн бүрдүүлнэ гэж мэдэгдлээ.

Трамп наймдугаар сарын 30-нд олон нийтийн сүлжээндээ нөөцийг дүүргэх ажил “тун удахгүй” эхэлнэ гэж бичсэн байна. АНУ-ын стратегийн нөөц наймдугаар сарын 21-ний байдлаар ойролцоогоор 290 сая баррель байсан нь сүүлийн 44 жилийн хамгийн доод түвшин юм.

АНУ, Венесуэлийн шинэ эрчим хүчний хэлэлцээрээр Венесуэлийн газрын тосны салбарт хөрөнгө оруулж, 17 стратегийн ордыг хөгжүүлэх, олборлолтыг өдөрт 1.5 сая баррельд хүргэх зорилт тавьжээ. Гэвч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтцийн шинэчлэл шаардлагатай тул Венесуэлийн нефть АНУ-ын нөөцөд яг хэзээнээс нийлүүлэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Трамп, #Венесуэлийн нефт,