Киргиз Улс энэ жил даргалж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын “ШХАБ+” өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ удаагийн хуралдаан “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+ орнуудын оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд болж байна. Хуралдаанд Хятад, Орос, Энэтхэг, Турк, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Армени, Вьетнам, Пакистан, Египет, Иран, Лаос, Того зэрэг 20 орчим улсын төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Өргөтгөсөн хуралдаанаар “Бишкекийн тунхаглал” зэрэг хэд хэдэн баримт бичгийг батлахаар төлөвлөжээ. “ШХАБ+” формат нь гишүүн орнуудаас гадна ажиглагч, яриа хэлэлцээний түнш орон болон олон улсын байгууллагуудыг оролцуулж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудлыг өргөн хүрээнд хэлэлцдэг хэлбэр юм.

ШХАБ 3.4 тэрбум хүнийг хамардаг

ШХАБ-ын гишүүн болон холбогдох орнуудын хамрах нутаг дэвсгэр 36 сая хавтгай дөрвөлжин километр, Евразийн газар нутгийн ойролцоогоор 65 хувь-тай тэнцдэг. Энэ бүс нутагт 3.4 тэрбум орчим хүн амьдардаг байна.

Киргизийн хувьд ШХАБ-ын гишүүн орнуудтай хийсэн худалдааны эргэлт сүүлийн нэг жилд 23 хувиар өсөж, 7.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тус улсын нийт гадаад худалдааны бараг 50 хувь-ийг бүрдүүлж байна.

Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замыг онцолжээ

Киргизийн хувьд хуралдааны үеэр хэлэлцэж буй эдийн засгийн гол асуудлын нэг нь Хятад-Киргиз-Узбекистаныг холбох төмөр замын төсөл юм.

20 гаруй жилийн турш яригдсан уг төслийг хэрэгжүүлэхээр Киргиз, Хятад, Узбекистан тохиролцоод байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор Киргиз Улс жилд 200-250 сая ам.долларын орлого олох, мөн 15 мянга орчим ажлын байр бий болгох боломжтой гэж үзэж байна.

Уг төмөр зам нь Хятадыг Төв Азитай холбох тээврийн шинэ коридор бий болгож, бүс нутгийн худалдаа, ложистикийн ач холбогдлыг нэмэгдүүлэх стратегийн төсөлд тооцогдож байна.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

07:17, 2026-09-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзав

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа хэлсэн үг 

Бишкек, 2026 оны 9 дүгээр сарын 1

Владимир Путин: Орос, Монголын стратеги түншлэлийн харилцаа нь сайн хөршийн, нөхөрлөлийн болон бие биенийхээ ашиг сонирхлыг харилцан ойлгодог олон жилийн уламжлалд суурилдаг. Энэ жил, 11 дүгээр сарын 5-нд бид дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол чухал түүхэн үйл явдал юм.

2025 онд хоёр талын худалдааны эргэлт 4.5 хувиар өссөн. Энэ онд ч мөн эерэг үр дүн ажиглагдаж байна. 2026 оны эхний хагаст худалдаа 18 гаруй хувиар өслөө. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс идэвхтэй бөгөөд миний бодлоор маш эрчимтэй, үр дүнтэй ажиллаж байна.

2026 оны долоодугаар сард хүчин төгөлдөр болсон Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улс хоорондын түр худалдааны хэлэлцээр нь манай интеграцийн нэгдлийн гаалийн бүх нутаг дэвсгэрт Монголын уламжлалт экспортын нийлүүлэлтэд хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Олон улсын олон талт байгууллага, форум уулзалтуудын хүрээнд бид бүтээлчээр хамтран ажилладаг бөгөөд олон улсын тулгамдсан олон асуудлаарх бидний байр суурь давхцаж эсвэл ойр байдаг.

Өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалт амжилттай, үр дүнтэй болж өндөрлөлөө. Монгол Улс ажиглагчаар оролцсон бөгөөд өнөөдөр баталсан шийдвэрийн дагуу одоо түншийн статустай болж байна. Бид тогтмол холбоотой байдаг. Шаардлагатай үед бид утсаар ярилцаж болно. Би тантай санал бодлоо солилцоход хэзээд бэлэн гэлээ.

                      ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

06:20, 2026-09-02

У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох асуудал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо В.Путинтай уулзлаа

-Бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барьж байгуулахад Росатом-тай хамтран ажиллана.
 
-“Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилнэ. Ирэх 5 жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо буй 30 саяас 50 саяд хүргэхээр ажиллана. 
 
-Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. Энхүү төмөр зам транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
 
-Шатахуун тогтвортой нийлүүлнэ.
 Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулна.

-ОХУ - Монгол - БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.
 Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам нь Монголын баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээг үүсгэх ач холбогдолтой юм.

-
ДЦС-3 ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ. 
 
-Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна.
 Хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

-Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна.
 ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

-
ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг 9 дүгээр сарын 14-15 ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Хойд хөршийн бүс нутгийн 400 гаруй зочид ирж, хоёр улсын хамтын төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулна.

22:50, 2026-09-01

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Садыр Жапаров,

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох Нэгдсэн Үндэстний Байгууллага: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+ орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров Танд гүн талархал илэрхийлье.

Бүгд Найрамдах Киргиз Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе.

Өнөөгийн олон улсын геополитик, геостратегийн нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй, хурцадмал байдалд шилжиж, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлага зэрэг уламжлалт болон уламжлалт бус аюул занал дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ноцтой сорилт учруулсаар байна.

Энэхүү эгзэгтэй цаг үед Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Садыр Жапаров Та энэ удаагийн Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг дээрх нэн чухал сэдвийн дор зохион байгуулж байгааг Монгол Улс өндөр үнэлж байна.

Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагааны хамрах хүрээ, далайц, ач холбогдол нэмэгдэн, орон зай, газар нутаг, хүн амын тооны хувьд Ази тив төдийгүй Европын зарим хэсгийг хамарсан нөлөө бүхий олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон өргөжиж байгаад бид баяртай байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус байгууллага нь улс хоорондын харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, аюулгүй байдлын иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаанд шударга, олон туйлт дэг журмыг бий болгоход чиглэсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэн, гишүүн, ажиглагч, түнш орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

Цаашид тус байгууллага нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд бодит үр дүнд хүрч, илүү идэвх санаачилга гарган ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Өнөөдөр олон улсын харилцааны нөхцөл байдал улам тогтворгүй, ээдрээтэй болж, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйд тулгуурласан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болж байна.

Харилцан итгэлцэл, тэгш эрх, зөвшилцөл, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэхэд суурилсан “Шанхайн үзэл санаа” нь эдгээр нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж,  тогтвортой энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах чухал талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг улс орны хувьд олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлэх бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлж, НҮБ-ын зорилго, олон улсын эрх зүй, тэгш эрх, харилцан хүндэтгэлд суурилсан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг тууштай дэмждэг.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд энэхүү үйл хэрэгт ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө идэвхтэй ажиллах болно.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Цахим шилжилт, хиймэл оюун, цахим худалдаа нь хөгжлийн шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч кибер халдлага, худал, хуурмаг мэдээлэл, цахим залилан, хувийн мэдээллийн зөрчил, технологийн тэгш бус байдал үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг дагуулсаар байна.

Тиймээс кибер халдлага, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг бууруулах зорилгоор шуурхай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс орнуудын кибер дархлааг бэхжүүлэх чиглэлээр ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, үүнд чиглэсэн Хөгжлийн банк байгуулах санаачилга бодит үйл хэрэг болон эрчимжиж байгаад баяртай байна.

Ийнхүү ШХАБ-ын хүрээнд санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит механизмууд бий болсноор дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүч, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чухал боломж бид бүхэнд нээгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

Тиймээс энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд манай улс онцгой ач холбогдол өгч, тууштай дэмжин хамтран ажиллах болно.

Монгол Улс мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, гурван талын болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийг эрмэлздэг.

Энэ хүрээнд Монгол Улс газар зүйн онцлог байршилдаа тулгуурлан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, гурван улсыг холбосон хурдны автозам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих, Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болсон “Транзит Монгол” хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байна.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо дэлхийн өнцөг булан бүрд эрс нэмэгдэж, хүмүүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учруулсаар байна.

Саяхан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад байгалийн гамшиг нүүрлэж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, хүнд гарз хохирол учирсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ-ын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал шаардлагатай байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт” болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжин зохих хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтран ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэхүү бага хуралд ШХАБ-ын гишүүн бүх улс орны төлөөлөгчид идэвхтэй, үр дүнтэй оролцсонд Монгол Улс гүн талархал илэрхийлж байна.

Цаашид ч ШХАБ-ын оролцогч улс орнуудтай байгаль орчин, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллах болно.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Энэхүү дээд түвшний уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэг дэх ШХАБ-ын манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулахын зэрэгцээ НҮБ-ын үүрэг, оролцоо, байр суурийг бэхжүүлж, дэлхийн улс орнуудын харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ болно гэдэгт итгэл төгс байна.

Энэ удаагийн хурлыг даргалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг хүлээн амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Садыр Жапаров Танд баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Мөн дараагийн хуралдааныг даргалах эрхийг авсан Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэм хүндэт Шехбаз Шариф Танд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

21:01, 2026-09-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотоллоо.

Киргиз Улс энэ удаагийн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байна.

Хуралдаанд манай улсаас гадна Хятад, Орос, Энэтхэг, Турк, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Армени, Вьетнам, Пакистан, Египет, Иран, Лаос, Того зэрэг 20 орчим улсын төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш болон олон улсын бусад байгууллагын удирдах албан тушаалтан хүрэлцэн иржээ.

Хуралдаанаар:

  • Өнгөрсөн жил Тяньжин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг урагшлуулж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх,
  • Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын сорилтуудыг хамтран шийдвэрлэх,
  • Худалдаа, эдийн засаг, тээврийн дэд бүтэц, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах зэрэгт анхаарах,
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, соёл, хүмүүнлэг зэрэг салбарт хамтрах,
  • Дижитал, хиймэл оюун ухаан, залуучуудын солилцоо, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар голлон хэлэлцэнэ.

Гишүүн орнууд “Бишкекийн тунхаглал” болон гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлттэй  тэмцэх, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах 28 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

"ШХАБ+" гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загвар юм.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дараагийн хуралдааныг Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс даргална.

17:59, 2026-09-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Гэрэл зургийг MPA.mn

17:25, 2026-09-01

Киргиз Улс ШХАБ-ын “ШХАБ+” өргөтгөсөн хуралдаан...

17:14, 2026-09-01

#ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна

17:03, 2026-09-01

С.Жапаров: ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй

Гэрэл зургийг MPA.mn

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ өргөтгөсөн хуралдааныг нээж үг хэлэхдээ гишүүн орнуудын аюулгүй байдал, эдийн засаг, тээвэр логистик болон соёл-хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.  

Тэрбээр ШХАБ-ын үйл ажиллагааг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг улам нягтруулахын зэрэгцээ даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад байгууллагын үүргийг нэмэгдүүлэх нь чухал гэв.  Мөн гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах төвийг яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх санал гаргалаа.  

Эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүрээнд ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах санаачилгыг дэвшүүлсэн байна. Түүнчлэн Хятад-Киргиз-Узбекистаныг холбох төмөр зам нь бүс нутгийн тээвэр, логистик, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолжээ.  

Хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн орнууд “ШХАБ-ын 25 жилийн ойн Бишкекийн тунхаглал” болон аюулгүй байдал, хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах нийт 28 баримт бичигт гарын үсэг зуржээ.  Мөн С.Жапаров хуралдаанд оролцож буй Пакистаны талд талархал илэрхийлсэн байна.

16:56, 2026-09-01

14:39, 2026-09-01

Монгол, Хятадын хамтын ажиллагааны томоохон төслүүд шинэ шатанд гарна

Гэрэл зургийг MPA.mn

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо. 

• Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг ашиглалтад оруулахад БНХАУ бүх талын дэмжлэг үзүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, импортын хамаарлыг бууруулах стратегийн ач холбогдолтой түүхэн төсөл юм.

• Хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив.

• Дэлхийн нөхцөл байдлаас үүдэлтэй бензин, шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийн үед БНХАУ тогтвортой нийлүүлэлтээр дэмжих, мөн нефтийн бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллана.

• Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замыг 2027 онд төлөвлөсөн хугацаанд дуусгаж, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Ханги–Мандалын төмөр замын төслүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ.

• Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд хоёр тал хамтран ажиллана.

• Хоёр улсын төрийн тэргүүн нарын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Үндэсний их театр, хүүхдийн спортын цогцолбор, цөлжилттэй тэмцэх судалгааны төв шинээр байгуулна. “Президент” спорт цогцолбор нь 45.000 м2 талбай бүхий спорт комплекс бөгөөд өдөрт 4000 –5000 хүүхэд, залуучууд спортын 18 төрлөөр хичээллэх, бүрэн хүчин чадалтай юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжиж, 62 жилийн түүхтэй байгууламж шинэчлэгдэн ашиглалтад орлоо. Ингэснээр Туул голын бохирдлыг бууруулах, усны нөөц, байгаль орчныг хамгаалах, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ хотын хөгжлийн найдвартай дэд бүтцийн суурь бүрдэж байна. Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь нийт 262.7 сая ам.долларын төсөвт өртгөөр баригдсан. Дээрх бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг БНХАУ-ын тал бүрэн хариуцахаар тохиролцсон нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон алхам болж байна.

14:11, 2026-09-01

БИШКЕК: Киргизстаны нийслэл хот

Бишкек хот нь Киргизстаны нийслэл бөгөөд тус улсын улс төр, эдийн засаг, соёл, боловсролын гол төв юм.
Тус хот Чүй хөндийд, Тянь-Шань нурууны Киргизийн Ала-Тоо уулсын бэлд, далайн түвшнээс дээш ойролцоогоор 800 метрийн өндөрт оршдог. Өнөөдөр Бишкек хотын хүн ам нэг сая гаруйд хүрээд байна.

Бишкек нь Зөвлөлтийн үеийн хот төлөвлөлтийн хэв шинжийг хадгалсан бөгөөд өргөн гудамж, томоохон талбай, мод бүхий ногоон байгууламжаараа онцлог. Хотын төвөөс урагш харахад Ала-Тоо уулсын сүрлэг оргилууд тодхон харагддаг нь нийслэлийн өнгө төрхийг бүрдүүлдэг.

Түүхийн хувьд Бишкек хотыг анх Пишпек хэмээн нэрлэж байсан бөгөөд 1926-1991 онд Зөвлөлтийн нэрт жанжин Михаил Фрунзегийн нэрээр Фрунзе хэмээн нэрлэж байжээ. Харин Киргизстан улс 1991 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа нийслэл хотын нэрийг Бишкек болгон өөрчилсөн байна.

Өдгөө Бишкек нь Киргизстаны орчин үеийн хөгжлийн төв төдийгүй тус улсын түүх, соёл, уламжлал, нүүдэлчин ахуйг хослуулан харуулдаг хот болон хөгжиж байна.

13:40, 2026-09-01

ВИДЕО: “ШХАБ+” өргөтгөсөн хуралдаан эхэллээ

12:58, 2026-09-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орны Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна

12:34, 2026-09-01

“ШХАБ+” өргөтгөсөн хуралдаан эхэллээ

#онцолсон, #live, #ШХАБ, #livetext, #“ШХАБ+” өргөтгөсөн хуралдаан,