УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж Ардчилсан нам үзлээ. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлаар Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр (2016.09.04) яаралтай хуралдаж шийдвэр гаргав.
2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл эдгээр төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд бий. Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно.
Иймд Ардчилсан намынхан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавихаар шийдвэрлэсэн байна.

Дархан:
Улаанбаатар:
USD | 3586