Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улс сард дунджаар 230 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн сард 279.8 мянган тонн бүтээгдэхүүн импортолсон талаар шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас мэдээллээ.
Аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор захиалгаа баталгаажуулжээ. Үүнээс ОХУ-аас 60 мянга орчим, БНХАУ-аас 8 мянган тонн АИ-92 автобензин, мөн Солонгос, Сингапураас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авахаар болсон байна.
Мөн ОХУ-аас 160 мянган тонн өвлийн дизель түлш, БНХАУ-аас 10 гаруй мянган тонн, бусад эх үүсвэрээс 30-40 мянган тонн дизель түлш импортлохоор төлөвлөжээ.
АҮЭБЯ-ны Газрын дарга Ч.Хишигдалай захиалсан бүтээгдэхүүн хуваарийн дагуу татан авбал АИ-92 болон дизель түлшний нийлүүлэлтэд хүндрэл гарахгүй гэж мэдээлэв.
Харин шатахууныг шагийн үнээр дамлан худалдаалж буй асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага шалгалт хийж байгаа аж. Түүний хэлснээр зарим этгээд автомашин, мотоцикл ашиглан дараалалд олон удаа орж, шатахууныг савлан авч дамлан худалдаалж байгаа нөхцөл илэрчээ.

#онцолсон, #live, #Шатахуун, #Шатахууны Шуурхай штаб,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587