2026-10-07 17.20.58.jpg

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.10.01)-ийн хуралдаан 14.53 цагт Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах, С.Ганбаатар, Х.Жангабыл, С.Замира, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай нарын буюу 57.1 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

2026-10-07 17.21.54.jpg

Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц удирдан явуулж, Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

2026-10-07 17.22.37.jpg

Эдийн засгийн бодлогын үр дүнг хөрөнгө мөнгө гаргаснаар бус, эргэж төлөгдөж буй өгөөжөөр хэмжих ёстой гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар илэрхийлж, олон нийт нэгэнт мэдэж, шүүмжилж буй хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн жилүүдэд олгосон олон их наяд төгрөгийн зээл, дэмжлэгийн асуудлыг хэзээ тайлагнах вэ гэсэн асуулт тавьсан юм. "Хүнсний хувьсгал", "Цагаан алт", "Атар-4" зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон зээлүүдийн үр дүнд газар тариалан, боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ өссөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат тайлбарлаж, өмнөх жилүүдэд олгосон чанаргүй зээлийг төвлөрүүлэн ажиллаж буй Хөдөө аж ахуйн корпорац нийт 213.9 тэрбум төгрөгийн авлагын 70.0 тэрбумыг барагдуулаад байгааг мэдээллээ.

2026-10-07 17.22.13.jpg

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах нийслэлийн сургуулиудын анги дүүргэлт, хоёр ээлжийн сургалт, багшийн хомсдол зэрэг асуудлыг онцолж, боловсролын салбарт нэмэгдэж буй хөрөнгө оруулалт эдгээр асуудлыг шийдэхэд хүрэлцэх эсэхийг асууж харицлт авсан юм. Тэрбээр төсөв бол бодлогын тусгал боловч 2027 оны төсвийн төсөлд бодлого харагдахгүй байна гээд, хэдийгээр зарцуулах зардлын хэмжээ нэмэгдэж байгаа ч хүүхдийн суралцах орчинд бодит өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэж байна гэв.

Болловсрол салбар Засгийн газрын тэргүүлэх чиглэл хэвээр байгаа гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан дурдаж, 2027 оны хөрөнгө оруулалтын бодлого үндсэндээ боловсрол, эрүүл мэндэд чиглэж буйг тодотгов. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сургууль, цэцэрлэгийн 143 барилга, байгууламж ашиглалтад орж, суудлын тоо 30 мянга орчмоор нэмэгдэн, 46-аас дээш хүүхэдтэй ангиудын 80 орчим хувийн ачааллыг бууруулахаар төлөвлөснийг танилцууллаа.

2026-10-07 17.21.40.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийг хангах талаар төсөвт хэрхэн тусгаж буйг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орж байна уу, ийм хүүхэд сургуульд сурч байна уу, үйлчилгээ авч байна уу гэдэг нь төсвийн төсөл дээр харагдахгүй тохиолдолд дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Зөвхөн барилга байгууламж бус төрийн цахим үйлчилгээ, вэбсайт, мэдээллийн хүртээмжийг харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх ажлыг тодорхой төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлж байлаа.

2026-10-07 17.22.23.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллийн хүртээмжийн асуудлыг Засгийн газрын түвшинд нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн бол Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж улсын төсвийн бүтцийг одоогоор ийм ангиллаар хөтлөхгүй байгааг тайлбарласан юм. Шинээр ашиглалтад ору буй барилга байгууламжуудад хүртээмжийн стандартыг мөрдүүлж буйг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа танилцуулав.

2026-10-07 17.22.00.jpg

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт, эмийн үйлдвэрүүдэд Жижиг, дунд үйлдэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох боломжийн тухай асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира гадаадын банк оруулж ирэх болон эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж, байгуулах бодлого чиглэлийн талаар тодруулав.

2026-10-07 17.21.44.jpg

Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц жил бүр төсөв хэлэлцэх үед хөнддөг хөгжлийн бодлого, жилийн төлөвлөгөө, төсвийн уялдаа, тэдгээрийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтийн асуудлыг энэ удаа дахин хөндлөө. Улс орны хөгжлийн бодлого зорилтууд болон төсвийн төсөлд тусгасан зорилт, шалгуур үзүүлэлтүүд хоорондоо бүрэн нийцэхгүй байгааг тэрбээр анхааруулж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь инфляц болон хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоонд хэрхэн нөлөөлөх, мөн төсвийн төсөлд Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн дүгнэлтүүдийг хэрхэн хүлээн авч байгаа зэргийг асууж. хариулт авав.

2026-10-07 17.22.34.jpg

Дараа нь төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#live, #парламент, #улсын их хурал, #ӨБХ, #PARLIAMENT.MN, #их хурал,