УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг бодит болгох, “Байгалийн баялгийн өгөөжийн 34–50 хувийг иргэн бүрд” хүргэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Тодруулбал, 2025 оны 02 дугаар сард орон даяар “Хөх Монголын хөх туг” аяныг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн бодит оролцоо, хяналтыг бий болгох замаар компанийн засаглал, менежментийн үр ашиг, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд хууль тогтоомжийн төсөл санаачлахаар ажиллаж байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүний бүрэн эрх, хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
БАЙНГЫН ХОРОО:
1. УИХ-ын 2024 оны 04 дүгээр тогтоолоор Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр томилогдов. Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 6 хууль, дагалдах бусад хууль, УИХ-ын 8 тогтоол, Байнгын хорооны 18 тогтоолыг батлахад оролцов.
2. УИХ-ын 2024 оны 04 дүгээр тогтоолоор Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр томилогдон 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллав.
3. УИХ-ын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр томилогдон иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдлийг судлах, санал дүгнэлт гаргах, мэдээлэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэний өргөдлийн асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхэд оролцон ажиллаж байна.

АЖЛЫН ХЭСЭГ:
Хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий дараах Ажлын хэсгүүдэд орж ажиллаж байна. Үүнд:
1. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн (УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамж)
Ажлын хэсгийн гишүүний хувьд МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлсөн, улс төрөөс хараат бус, мэргэжлийн байгууллага байх ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал,
- МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн нам, бүлэглэлээс хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг тэргүүнд тавих шаардлагатай. Үүнийг хангах шалгуур, ашиг сонирхлоо мэдүүлэх, зөрчилтэй асуудлын шийдвэр гаргалтаас татгалзах, хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох.
- Засгийн газраас санаачилж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг шийдвэрлэхээс өмнө МҮХАҮТ-аар дамжуулан бизнес эрхлэгчид, салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлж, эдийн засгийн үр ашиг, бодит хэрэгцээ, ач холбогдол, хувийн хэвшлийн оролцоо, өрсөлдөөнд үзүүлэх нөлөөллийн талаар хараат бус дүгнэлт, санал авах тогтолцоог бүрдүүлэх.
- МҮХАҮТ-ын нэр хүнд, бүтэц, хөрөнгө, мэдээллийн суваг болон гишүүдийн төлөөллийг аливаа нам, нэр дэвшигч, албан тушаалтны улс төрийн сурталчилгаа, хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглож, уг шаардлагын хэрэгжилтэд гишүүдийн хяналт тавих, зөрчил гаргасан удирдлагад хариуцлага тооцох зохицуулалтыг тусгах зэрэг.
2. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн (УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дүгээр захирамж)
Ажлын хэсгийн гишүүний хувьд, Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдэх эрхийн хэрэгжилтийг хангах үүднээс хараат бус, чөлөөт хэвлэлийг дэмжих үзэл санааг хамгаалсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэж үздэг. Энэ хүрээнд хуулийн төсөлд дараах асуудлуудыг тусгах шаардлагатай талаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн УИХ-03/5268 дугаартай албан бичгээр санал хүргүүлээд байна. Үүнд:
- Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэсэн заалтыг тодорхой болгох. Төрийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд зөвхөн хууль тогтоомж, лавлагаа, мэдээлэл нийтлэх зорилгоор тогтмол хэвлэл, цахим хаягтай байж болохоор тусгах
- Төрийн байгууллага, албан тушаалтнууд албаны үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллийг гаргаж өгөхгүй байх, бүрэн гүйцэд, үнэн зөв мэдээлэхгүй байх зэргээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуулиар тодорхойлох
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харъяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон бусад холбогдох хуулиуд /Харилцаа холбооны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль зэрэг/-д зохицуулалт тусгах
- Сэтгүүлчийн мэдээлэл олж авах эрх, эх сурвалжаа хамгаалах эрхийг хангах хүрээнд сэтгүүлч төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад мэдээллийг олж авах, нийтийн хүртээл болгох эрхтэй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүх үзэж ил болгосноос бусад тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхтэй байх зохицуулалт тусгах
- Цахим хэвлэлийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох
- Сэтгүүлчийн ёс зүйн асуудал, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг бий болгох, ёс зүйн болон мэргэжлийн алдаа, зөрчил гаргасан сэтгүүлчид хариуцлага тооцдог тогтолцоо бүрдүүлэх зэрэг.

3. УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаар ахлуулсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал дүгнэлт гаргах, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн (УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 92 дугаар захирамж)
Одоогийн хуулийн зохицуулалтаар Засаг дарга жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авч бүртгэдэг. Энэ нь Засаг даргаас зөвшөөрөл авч байж жагсаал цуглаан хийдэг тогтолцоо мөрдөгдөж байна гэсэн үг. Иймээс иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй уг зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэн Ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байна. Дараах асуудлуудыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай талаар 2024 оны УИХ03/5269 албан бичгийг Ажлын хэсгийн ахлагчид хүргүүлж байр сууриа илэрхийлэв.
- Зөвшөөрлийн шинжтэй тогтолцоог өөрчилж, мэдэгдлийн тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх. Тайван жагсаал, цуглаан хийх эрхийг Засаг даргын үзэмж, бүртгэх эсэх шийдвэрээс хамааралгүй болгох шаардлагатай.
- Төрийн байгууллагын үүргийг жагсаал цуглаан хийх эрхийг хангахад чиглүүлэх. Мэдэгдлийг хүлээн авсан байгууллага жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам болон бусдын эрхийг хамгаалах бэлтгэлийг зохион байгуулдаг байх.
- Хязгаарлах үндэслэлийг тодорхой, явцуу тогтоох. Эрсдэлийг хэт өргөн тайлбарлах, хуульд заагаагүй шалтгаанаар жагсаал, цуглаан хийхэд саад учруулах боломжийг арилгах.
- Аяндаа үүссэн тайван цуглааныг хуулиар хүлээн зөвшөөрөх. Тухайн үйл явдалд шуурхай хариу үзүүлж, үзэл бодлоо илэрхийлэх цуглааныг урьдчилан мэдэгдээгүй гэх үндэслэлээр тараах, оролцогчдод хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бүрдүүлэх.
- Албадан тараах ажиллагааны үндэслэл, журмыг тодорхой болгох. Цагдаа хуульд заасан шаардлага, хугацааг баримталж, тайван жагсаал, цуглааныг үндэслэлгүйгээр шууд тараахаас сэргийлэх.
- Зөрчигдсөн эрхийг хамгаалах үр дүнтэй механизм бүрдүүлэх. Бүртгэхээс татгалзсан болон албадан тараасан шийдвэр, ажиллагааг шуурхай хянуулах боломжийг хангаж, үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх боломжийг судлах зэрэг.

4. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулсан Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн (УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дүгээр захирамж)
Ажлын хэсгийн гишүүний хувьд Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Цэцийн хараат бус байдал, томилгооны ил тод байдал, хариуцлага, хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх дараах асуудлыг тусгах зарчмын байр сууриа илэрхийлж, 2024 оны УИХ-03/5269 дугаар албан бичгээр саналаа хүргүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Цэцийн гишүүнд тавих шаардлагыг тодорхой болгох. “Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шаардлагыг боловсрол, мэргэжлийн туршлага, Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх мэдлэг, чадвар, ёс зүйн бодит шалгуураар нарийвчлан тогтоох.
- Томилгоог нээлттэй, ил тод болгох. Нэр дэвшигчийн мэргэшил, туршлага, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийг олон нийтэд нээлттэй хэлэлцэх, үнэлэх механизмыг Үндсэн хуульд нийцүүлэн бүрдүүлж, улс төрийн нөлөөллийг бууруулах.
- Маргаан хуваарилах ажиллагааг хараат бус болгох. Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хянан шийдвэрлэх гишүүнд урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй сонголтын цахим системээр хуваарилж, хуваарилалт албан тушаалтны үзэмжээс хамаарах нөхцөлийг арилгах.
- Дахин томилогдохоос үүдэх хамаарлыг хязгаарлах. Цэцийн гишүүнийг улируулан томилохыг хязгаарлаж, дахин нэр дэвшихийн тулд нэр дэвшүүлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах эрсдэлийг бууруулах.
- Хариуцлагын тодорхой механизм бүрдүүлэх. Хууль, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага хүлээлгэх, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг тодорхой болгож, уг механизмыг улс төрийн дарамт болгон ашиглахаас хамгаалах зэрэг.
5. УИХ-ын гишүүн Н.Наранбаатараар ахлуулсан Ашигт малтмалын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн (УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамж)
Ашигт малтмалын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн агуулга, үзэл баримтлалд бүрэн нийцүүлж боловсруулах, Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуулалт, механизмыг тусгаж боловсруулах шаардлагатай талаар 2024 оны УИХ-03/5926 дугаар албан бичгээр Ажлын хэсгийн ахлагчид саналаа хүргүүлэн ажиллаж байна. Тодруулбал,
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн өмчлөгчид шаардлага тавих. Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсад байгуулагдсан, татвар төлөгч хуулийн этгээд байхаас гадна эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн байх шаардлагыг хуульд тусгах.
- Стратегийн орд дахь төрийн оролцооны үр нөлөөг үнэлэх. Төрийн эзэмшлийн “50 хүртэлх”, “34 хүртэлх хувь” болон түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах зохицуулалт нь баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх.
- Баялгийн үр өгөөжийг хуваарилахад орон нутгийн иргэдийн оролцоог хангах. Олборлолтын үр өгөөжөөс орон нутаг, иргэдэд хүртээх механизмыг олон улсын туршлагад тулгуурлан тодорхойлж, нөхөн төлбөр, ашиг хуваарилалт, хувьцаа эзэмшүүлэх зэрэг боломжийг судлан тусгах зэрэг.

ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД:
1. Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу үзэл баримтлал, холбогдох судалгааны ажлуудыг гүйцэтгэн, Засгийн газрын санал дүгнэлтийг авсан. Төслийг d.parliament.mn цахим санд байршуулж олон нийтийн саналыг авч өргөн мэдүүлэхэд бэлэн болгоод байна.Хүүхдэд зориулсан төсөв хөрөнгийн дийлэнх нь өнөөгийн нийгмийн ядуурал, нийгэмд гарч буй элдэв үзэгдлээс үүдэн хүүхдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдийг аврах хамгаалах зэрэг үйл ажиллагаанд чиглэж байгаа. Харин хүүхдийг зөв хүмүүжил төлөвшилтэй бие хүн болгох, бие бялдрыг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээ авахгүй, төсөв хөрөнгө зарцуулахгүй байна.
Иймд хүүхдийн хөгжих эрхийг хангах, тэр дундаа өсвөр үе буюу шилжилтийн насны хүүхдийг зөв хүмүүжил, төлөвшилтэй бие хүн болгон хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.Тогтоолын төсөлд, хүүхэд бүрийн оюун ухаан, бие бялдар, авьяас чадвар, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих зорилгоор 6-18 хүртэлх насны хүүхэд бүрт 30,000 төгрөгийн дэмжлэгийг сар бүр олгохоор тусгасан. Уг мөнгөн дэмжлэгийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ээс тусад нь тухайн насны хүүхэд бүрт “Хүүхэд хөгжлийн карт”-ын данс нээх замаар олгож, спорт клубууд, урлаг, уран сайхны дугуйлан, дамжаанд хичээлээс гадуур хамрагдахад зарцуулах боломжтой байх зохицуулалтыг тусгасан. Ингэснээр тухайн хүүхэд зөвхөн өөртөө зарцуулах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болох юм.
2. Орхон аймгийн иргэдээс ирүүлсэн саналын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, холбогдох судалгааны ажлыг гүйцэтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.“Эрдэнэт үйлдвэр” нь Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэр, экспорт, төсвийн орлого болон Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой байр суурь эзэлдэг. Үйлдвэр болон Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад олон мянган иргэн хөдөлмөр, амьдралаа зориулсан бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааны эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийг орон нутгийн иргэд удаан хугацаанд шууд хүлээж ирсэн.Иймд үйлдвэрийн тодорхой хувийг эрх бүхий иргэдийн хамтын өмчлөлд шилжүүлэх, хувьцааг иргэн бүрд жижиглэн шууд тараах бус, тусгай зориулалтын сангаар нэгдмэл багц болгон эзэмшүүлэх, иргэдэд сангийн ижил төрөл, адил тооны хувьцаа олгох, өмчлөлийг төвлөрөх болон дамлан худалдах эрсдэлээс хамгаалах эрх зүйн загварыг бий болгох шаардлагатай гэж үзсэн.Энэхүү загвар нь төрийн өмчийн удирдлага, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн бодит оролцоо, хяналтыг бий болгохын зэрэгцээ компанийн засаглал, менежментийн үр ашиг, хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
3. Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, дагалдах бусад хуулиудад /холбогдох татварын хуулиуд болон газрын тухай хууль/ оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, холбогдох судалгааны ажлыг хийж гүйцэтгээд байна.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын хараат байдлыг бууруулах нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилт байх ёстой. Энэ зорилтыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар хэрэгжүүлэх нь дэд бүтэц, хөрөнгө оруулалт, нөөцийн ашиглалтыг оновчтой болгож, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал гарц юм.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа. Иймд хуулийн үзэл баримтлал, зохицуулалтыг бодит хэрэгцээ, хөгжлийн зорилтод нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. Ялангуяа тус хуульд заасан татварын болон бусад дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжид бүрэн тусгаж, хэрэгжүүлэх нөхцөл, журмыг тодорхой болгон, үйлдвэрлэл, технологийн парк болон түүний нэгжүүд бодитоор хүртэх боломжийг хангах нь зүйтэй гэж үзэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
4. Тээвэр логистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
Тээвэр, логистик нь үйлдвэрлэл, худалдааг зах зээлтэй холбож, бараа бүтээгдэхүүний өртөг, нийлүүлэлтийн хугацаа, экспортын өрсөлдөх чадварыг тодорхойлдог суурь салбар юм. Логистик нь зөвхөн тээвэрлэлтээр хязгаарлагдахгүй бөгөөд агуулах, хадгалалт, ачилт, буулгалт, тээвэр зуучлал, гаалийн бүрдүүлэлт, мэдээллийн урсгалыг хамардаг. Иймээс эдгээр үйл ажиллагааны уялдаа, оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага, үйлчилгээний стандартыг тодорхойлсон эрх зүйн орчин шаардлагатай.Бусад оронд тээвэр, логистикийн харилцааг хуулиар зохицуулдаг бөгөөд зохицуулалтын хэлбэр нь ялгаатай байна. Тухайлбал, БНСУ-д Логистикийн бодлогын суурь хууль (Framework Act on Logistics Policies) үйлчилж, логистикийн бодлого, төлөвлөлт, салбарын хөгжлийг нэгдсэн хүрээнд зохицуулдаг. Европын холбоонд авто, төмөр зам, усан тээврийг хослуулсан ачаа тээвэрлэлтийг тусгай директивээр дэмжиж, тээврийн төрлүүдийн уялдаа, тодорхой хязгаарлалтыг хөнгөвчлөх болон татварын дэмжлэгийг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, нэгдсэн суурь хууль болон салбарын хуулиудыг уялдуулсан тогтолцооны аль аль нь хэрэглэгдэж байна.Монгол Улсад төмөр замын тээврийн хууль, тээврийн төрлүүдэд чиглэсэн бодлогын баримт бичгүүд байгаа хэдий ч тээвэр, логистикийн бүх сүлжээг хамарсан нэгдсэн бодлого, эрх зүйн тогтолцоонд уялдуулах шаардлагатай байна. Тухайлбал, логистикийн төв, терминал, агуулахын сүлжээний төлөвлөлт, гааль, боомтын үйл ажиллагааны уялдаа, цахим мэдээлэл солилцоо, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын нөхцөлийг тодорхой болгох нь зүйтэй. Энэ нь далайд гарцгүй Монгол Улсын тээврийн зардлыг бууруулах, транзит тээврийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд үр ашигтай хүргэх чухал нөхцөл болно.
5. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн хэрэгцээ шаардлагыг тандан судлах судалгааны ажлыг гүйцэтгүүлж, УИХ гишүүн Л.Мөнхбаясгалантай хамтран өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.Усны салбарын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялгийг ашиглах зарчим, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаатай нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна. Тухайлбал, усны нөөцийн нэгдсэн удирдлагыг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, салбар дундын уялдааг хангах, сав газрын захиргааны үйл ажиллагааны эрх зүй, эдийн засгийн үндсийг тодорхой болгох хэрэгцээ тулгарч байна.Түүнчлэн усны нөөц, чанарын талаарх мэдээллийн ил тод байдал, олон нийтийн оролцоо, эрхээ хамгаалуулах боломжийг баталгаажуулах, газрын доорх усыг хомсдол, бохирдлоос хамгаалах, усны хэмнэлт, дахин ашиглалтыг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх шаардлагатай. Ус хуваарилахдаа хүн амын ундны усны хэрэгцээг тэргүүн ээлжид хангах зарчим, ус ашиглалтын эрэмбийг тодорхойлж, холбогдох бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,