photo_2026-10-07_19-24-50 (3).jpg

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2026.10.07/ 15 цаг 30 минутад 29 гишүүний 15 буюу 51.7 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Байнгын хорооны дарга М.Мандхай даргалж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан.

Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-10-07 at 16.07.36.png

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжив

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

photo_2026-10-07_19-24-51.jpg

Монгол Улс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд тус тус баталсан байна. Гэвч нийгэм, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт, хүний хүчин зүйлийн болон үйлдвэрлэлийн зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт нь экосистемийн төлөв байдал, амьтан, ургамлын зүйлийн бүрдэл, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл устах, бэлчээр талхлагдан хөрсний үржил шим муудах, цөлжих, ой, усны нөөц хомстох зэрэг өргөн хүрээг хамарсан экологийн сүйрэлд хүргэж байна гэж төсөл санаачлагчид үзэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. /дэлгэрэнгүйг эндээс /

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын менежментийг үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжүүлэх, нэгдсэн бодлого, удирдамжаар хангах замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ” (National protected area network) гэх ойлголтыг хуулийн төсөлд шинээр тусгасан байна.

photo_2026-10-07_19-24-50 (2).jpg

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал тус бүрээр дэглэм, хориглох үйл ажиллагааг ялгаатай байхаар зохицуулсан нь иргэн, хуулийн этгээд төдийгүй хууль сахиулагчид хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгааг харгалзан тусгай хамгаалалттай газар нутаг бүр ялгаатай дотоод бүстэй байгааг өөрчилж, шинэчлэн тогтоох зохицуулалтыг тусгасан аж. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, хяналт шинжилгээ, менежмент, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон менежментийн төлөвлөгөөтэй холбоотой суурь харилцааг нарийвчлан зохицуулсан хэмээн танилцуулгад дурджээ.

Хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн оролцоог менежментийн төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэхэд хангах, орчны бүсийн зөвлөл нь нутгийн иргэдийн оролцоог хангах үндсэн механизм байхаар тусгажээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах нөхцөл, хэлбэр, хугацаа, хэмжээ, газар ашиглагчийн үүрэг, хориглох үйл ажиллагаа, газар ашиглах харилцаа дуусгавар болох, газрыг чөлөөлөх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан төдийгүй тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг дэмжихийн зэрэгцээ тус үйл ажиллагаанд тавигдах тодорхой шаардлагыг хуульчилж, экологийн даац, судалгаа, шинжилгээ болон менежментийн төлөвлөгөөнд суурилсан тогтвортой аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

photo_2026-10-07_19-24-50 (5).jpgphoto_2026-10-07_19-24-50 (4).jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, М.Ганхүлэг, Б.Бейсен, Ц.Туваан, С.Замира, Н.Алтаншагай, С.Ганбаатар, М.Мандхай нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас энэ оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл шинээр хайгуул хийх газрын талбайд тусгай хамгаалалттай болон, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, усны эх газрыг хамруулсныг дурдаад, уг асуудлыг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хуулийн төслийн хүрээнд цэнгэг усны эх ундаргын хамгаалалтад авах хувь, хэмжээ хэрхэн өсөх, ямар үр дүнд хүрэхийг, тусгай хамгаалалтын бүсэд амьдарч буй малчдын асуудлыг хэрхэн зохицуулсан талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг тусгай хамгаалалтын ангилалд орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмснээр нийт хамгаалалттай бүс, нутгийн хэмжээ хэдэн хувьд хүрэхийг лавлаж байлаа.

photo_2026-10-07_19-24-52 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газрын хил, заагийг тогтоодог. Үүний зэрэгцээ өнөөдөр тусгай хамгаалалттай газрын доторх бүсийг тухайн салбар хариуцсан Засгийн газрын гишүүн тогтоож байна. Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай хамгаалалтай газар нутгийн хил, заагийг тогтоохтой холбоотой асуудал Улсын Их Хурлын бүрэн эрхэд байхаар, салбарын сайд онгон бүс, онцгой бүс, хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсийг дураар өөрчилдөг байсныг халж, Засгийн газар шийдвэрлэхээр нэг шат ахиулж тусгасан гэв.

Мөн тэрбээр, цэнгэг усны эх, гол мөрний урсац бүрэлдэх эхийг тусгай хамгаалалтад авах үндсэн шалгуур болгож төсөлд тусгасан гээд тодруулбал, төслийн 8.1.3-т гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, ус намгархаг газар, хүлэрт намаг бүхий газрыг дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтад авна гэж байлаа. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг төслийн 6.1-т улсын тусгай хамгаалалттай газар нутаг, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль хамгааллын ач холбогдол бүхий газар нутгаас бүрдэнэ гэж заасныг төсөл санаачлагч гишүүн тодотгоод, ингэснээр олон улсын жишиг рүү дөхнө гэлээ. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газарт нийт 32.5 сая га буюу нийт газар нутгийн 20.8 хувь, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд 24.3 сая буюу 15 орчим хувийг эзлэхээр байна. Үүнийг нэгтгэж тооцвол 35.8 хувь нь үндэсний сүлжээнд орно хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хариулсан.

photo_2026-10-07_19-24-49.jpg

Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг байгальд ээлтэйгээр ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах цаг болсныг онцлоод, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах үеэр төсөлд туссан зарим зохицуулалтыг илүү нарийвчлан тусгах, сайжруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг төсөл тус бүрээр явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг тус тус дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

photo_2026-10-07_19-24-51 (3).jpgphoto_2026-10-07_19-24-52 (3).jpg

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, Ц.Туваан, Б.Бейсен, С.Ганбаатар, П.Батчимэг, С.Замира нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд ирэх оны төсөлд бэлчээрийн ачааллыг багасгана гээд 100 га талбайд ногдох малын тоог суурь түвшин 86, зорилтот түвшин 98 гэж тавьсныг дурдаад, энэ хүрээнд бэлчээрийн ачааллыг хэр хэмжээтэй багасгах талаар, улмаар малын гоц халдварт, архаг халдварт болон Зоонозын халдварт өвчний гаралтыг бууруулахад чиглэсэн эм бэлдмэлийн төсөв буурч байгаа энэ үед вакцины хэрэгцээ, хамрагдалт, оношилгоо, хорио цээр, шуурхай арга хэмжээний санхүүжилт хүрэлцэх эсэхийг илүүтэй лавлаж байлаа.

Монгол Улсын бэлчээрийн мониторингийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар анх удаа хийсэн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хариултдаа дурдаад, өнөөдөр малчид бэлчээрээ сэргээгээд, малын чанар, өөрсдийн орлого, амьдралын чанар гээд олон зүйлд өөрчлөлт гаргаж байгааг онцлов. Мөн тэрбээр малын гоц халдварт өвчнүүд ялангуа шүлхий тасрахгүй дэгдсээр өнөөдрийг хүрснийг тодотгоод, вакцины мөнгийг нэмнэ гэхээсээ илүүтэй Био комбинат ТӨХХК-ийн үйл ажиллагаа, хөрш улсынхаа эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч дотооддоо вакциныхаа савлагааны үйлдвэрийг яаралтай нээхэд анхаарах шаардлагатай гэж байлаа.

photo_2026-10-07_19-24-51 (4).jpg

Түүнчлэн гишүүд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багц 288,6 тэрбум төгрөг болж өмнөх оноос 25,1 хувиар буурч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсөв 617,9 тэрбум төгрөг болж, 10,9 хувиар өсөж байгааг дурдаад, үүн дотроо мэргэжлийн үйлчилгээний төлбөр хэмээн төсөвлөгдсөн зардлыг тодруулсан.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр мэргэжлийн үйлчилгээний төлбөр 30,2 тэрбум төгрөг гэдэгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бусдаар үйлдүүлэх ажлууд байгаа гэлээ. Тухайлбал, ирэх жил 1715 га-гаас дээш газарт ойжуулалтын хөтөлбөрийг явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд үүнд нөхөн сэргээлт хийх, 1500-аас доошгүй га талбайд үрийн нөөц бүрдүүлэх, 1,7 сая га талбайд судалгааны ажил хийх, 158 га-гаас багагүй талбайд ойн хөнөөлт шавжуудын эсрэг үйл ажиллагааг явуулах ажлууд багтсан гэж байлаа.

photo_2026-10-07_19-24-50.jpg

Үргэлжлүүлэн гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид, малчдын хүнд хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнүүд үнэгүйдэх ёсгүй гэдгийг онцлоод, ялангуяа стратегийн нөөц бүрдүүлэлтэд салбарынхаа үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, тариаланчид, ногоочдын бүтээсэн бараа, бүтээгдэхүүний үнийг унагахгүй байхад салбарын сайд анхаарах нь зүйтэй гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, төсөлд сүүний урамшууллыг 880-аар хассан байна гээд, үүнийг хасах биш нэмээд 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх нэг сарын нэмэгдлийг тооцох бодлогыг хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэв. Мөн Байнгын хорооны дарга М.Мандхай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбараа хөгжүүлэхийн тулд төрийн дэмжлэг, урамшуулал, зээлийн татаасыг өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үр дүнд суурилсан зарцуулалтын шинэчлэлийг хийх нэн шаардлагатай байгааг тодотгов. Өөрөөр хэлбэл, тариаланчид малчдын бий болгож буй бараа, бүтээгдэхүүний үнийг буулгахгүйн тулд үр дүнд суурилсан зарцуулалтыг оновчтой болгох нь зүйтэй гэж байлаа.

photo_2026-10-07_19-24-49 (2).jpg

Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

#live, #БОХХААБХ, #парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,