Гэрэл зургийг MPA.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026 оны аравдугаар сарын 7-ны 01:00 цагийн орчимд “баавгайд бариулсан” гэх оноштой иргэн хүргэгдэн иржээ.

Тухайн иргэний биеийн байдал одоогоор хүнд байгаа бөгөөд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шарх, цөмрөлт, цууралт үүссэн байна. Мөн цээж, хэвлийн хэсэгт дарагдаж, шахагдсан гэмтэлтэй байжээ.

Эмнэлгийн зүгээс мэдрэлийн мэс заслын болон шаардлагатай бусад тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа аж.

Иргэдийг хот суурин газрын бүсэд зэрлэг ан амьтан, тэр дундаа баавгай орж ирсэнтэй холбогдуулан гэр, хашаа болон амьдарч буй орчны аюулгүй байдалдаа анхаарахыг зөвлөж байна.

Мөн холбогдох байгууллагууд зэрлэг баавгайн халдлагаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг эмнэлгийн байгууллагаас анхаарууллаа.

#онцолсон, #Баавгай, #ГССҮТ, #Баавгайд бариулсан, #баавгайн дайралт,