Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Оросын арми аравдугаар сарын 7-нд Украин даяар пуужин болон дроноор томоохон хэмжээний цохилт өгч, наад зах нь 28 хүн амиа алдсан талаар Reuters мэдээллээ. Амиа алдагсдын дунд хүүхдүүд байгаа бөгөөд 100 орчим хүн шархаджээ.
Хамгийн их хохирол Чернигов мужийн Прилуки хотод учирсан байна. Оросын пуужинд таван давхар орон сууцны барилга өртөж, 20 хүн, тэр дундаа таван хүүхэд амиа алджээ. Мөн Киев болон Александрия, Кременчук хотод энгийн иргэд амиа алдсан байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг Оросын зүгээс хийсэн “хамгийн жигшүүрт цохилтуудын нэг” хэмээн буруутгажээ. Түүний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор 70 орчим пуужин болон олон тооны Shahed дрон ашигласан байна.
Оросын Батлан хамгаалах яам цохилтуудыг Украины цэрэг-аж үйлдвэрийн объектуудад чиглүүлсэн гэж мэдэгдсэн бол Украины тал эрчим хүчний дэд бүтэц, орон сууцны барилга зэрэг иргэний объектууд мөн өртсөн гэж мэдээлжээ.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр тус улс довтолгоонд ашигласан 46 тийрэлтэт дроны 80 гаруй хувийг устгасан байна. Харин баллистик пуужингуудыг саатуулах нь хамгийн том сорилт хэвээр байгааг Зеленский онцолж, Patriot зэрэг агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587