Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна.
Тэрбээр тус суманд хэрэгжиж байгаа 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт-ын 100МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуур байгуулах төслийн явцтай танилцлаа.
Өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн бүтээн байгуулалт 45 хувьтай байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад ялсан “Монхорус интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх бөгөөд хуримтлуур нь ачааллын хэлбэлзэл, оргил хэрэглээг тогтвортой байлгаж, улмаар шинээр байгуулах Хархорум хотын цахилгаан хангамжийн нэг эх үүсвэр болох юм.
Тухайлбал, жилд 80 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн хэрэглээг найдвартай хангаж, өртөг бууруулах, импортыг орлоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн сүлжээнд саатал, гэмтэл гарах үед 3 цаг үндсэн хэрэглэгчдээ хангах батарей хураагууртай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, эрчим хүч бол улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа гэж үздэгээ хэлж, станцыг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулахыг захилаа.
Цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бодитой, үр дүнтэй тэмцэхийн тулд улсын хэмжээнд сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодотгов.
Манай улс эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгааг 30 хувьд хүргэх зорилт тавьсан.
Уул уурхай, үйлдвэрлэл, хот байгуулалтын хөгжлийн өсөлтийг эрчим хүчний салбар бүрэн гүйцэж чаддаггүй. Өвлийн оргил ачааллын үед гэхэд л тодорхой хэсгийг импортоор хангадаг энэ үед таван аймагт байгуулах нарны цахилгаан станц, батерей хуримтлуур чухал ач холбогдолтойг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэлэв.

Монгол Улсын Засгийн газар улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр, аж ахуйн нэгжүүдэд түшиглэн Өвөрхангай аймгийн Хархорин сумаас гадна Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дундговь аймгийн Сайнцагаан, Булган аймгийн Орхон, Хэнтий аймгийн Хэрлэн суманд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуур байгуулах шийдвэр гаргасан.
Эдгээр бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны 12 дугаар сард дуусгахаар төлөвлөж байна.
Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад шаардлага хангасан дотоод, гадаадын 19 оролцогч өрсөлдсөнөөс:
Дээрх таван аймагт нийт 220 МВт нарны цахилгаан станц, 135 МВт-ын 440 МВт цаг бүхий батерей хураагуур ашиглалтад орно.

#У.Хүрэлсүх, #ӨВӨРХАНГАЙ,