Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2026.10.07) 12:16 цагт эхэлж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн гаргасан гурван өргөдлийг хэлэлцлээ.

8.jpg

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Н.Наранбаатар, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Д.Рэгдэл, Ц.Идэрбат, Ж.Батсуурь, М.Сарнай, П.Мөнхтулга, Т.Аубакир, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, С.Замира, Г.Лувсанжамц, С.Ганбаатар, О.Саранчулуун, Х.Жангабыл, Х.Болормаа, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Заяабал, М.Бадамсүрэн нар оролцож, 55.1 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь иргэн Э.Баясалцэнгэлээс ирүүлсэн Автомашины албан татвар болон автозам ашигласны төлбөрийг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн цахим өргөдөл байв.

Уг өргөдлийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийтийн өргөдлийн системд байршуулж, 33216 иргэн дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.3-т заасны дагуу Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т зааснаар Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлснийг хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар дурдав.

2026-10-07 17.44.57.jpg

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбадрах, Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Харин Автозам ашигласны төлбөрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 47 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2024 оны тогтоол гарах хүртэл хувь хэмжээг нэмээгүй байсан.

Нийслэлийн замын сангийн орлого 2023 онд 62.8 тэрбум, 2024 онд 70.7 тэрбум, 2025 онд 211.8 тэрбум төгрөг бүрдсэн бол 2026 онд 240.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Замын сангийн хөрөнгөөр 2020-2026 онд долоон төрлийн эх үүсвэрээс нийт 197 төсөл арга хэмжээг санхүүжүүлж, 400 км зам шинээр барьж, 656.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Мөн 237.6 км замыг өргөтгөж шинэчилсэн. Дурдсан хугацаанд нийт 637.2 км замын ажилд 1 их наяд 36.5 тэрбум төгрөг зарцуулсан байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ж.Батжаргал, С.Замира нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүд Улаанбаатар хотын замын урт хэдэн км болсон, автозамын чанар, осол аваар, түгжрэлийн шалтгаан, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үзүүлж буй нөлөөлөл зэргийг тодруулж, татвар, төлбөрийг нэмэгдүүлэхээс өөр шийдэл, хувилбарыг мөн судлах шаардлагатайг хөндөж байлаа.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслөөр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь иргэн Б.Болорчулуунаас гаргасан НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 8 хувь болгон нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдөл байв.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн, НӨАТ-ын хувь хэмжээ олон улсын дунджаар 16 хувь байдаг. Манайд төсвийн орлогын 20-25 хувийг НӨАТ-ын орлого бүрдүүлдэг бөгөөд хэрэв буцаан олголтын хувийг нэмбэл энэ тоо 2.1 их наядаар буурах тооцоолол гарсан. Улсын Их Хурлаас өнгөрсөн хавар баталсан Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах олон чухал өөрчлөлтүүд орсон. Нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд 4.1 их наяд төгрөг үлдэх өөрчлөлт болсон гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, С.Ганбаатар, О.Саранчулуун, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, С.Замира, П.Ганзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүд НӨАТ төлдөггүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн далд эдийн засгийг ил болгох хувилбар тооцож үзсэн эсэх, худалдан авалт хийсэн ч баримтаа баталгаажуулдаггүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцдог, бүртгэлийг сайжруулах ямар арга хэмжээ авдаг талаар голчлон сонирхож байлаа. Мөн уул уурхайн экспортын орлогоос НӨАТ авдаггүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого уян хатан биш, иргэд, аж ахуйн нэгжүүд жигд төлдөггүй зэрэг шүүмжлэлийг хэлж байв. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхээс илүүтэй татварын бодлогын цогц шинэчлэл хийх шаардлагатайг сануулсан юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад 75 мянган НӨАТ төлөгч бүртгэлтэй, баримт олголт, баталгаажуулалтыг сайжруулах арга хэмжээг банкны салбартай хамтран хэрэгжүүлж буй, E-Mongolia системд хөгжүүлэлт хийж байгааг Татварын ерөнхий газрын Татварын хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав танилцуулсан.

Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсэг байгуулахыг дэмжээгүй юм.

Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь иргэн Э.Батбаяраас гаргасан Орон нутгийн болон улсын чанартай автозам ашигласны хураамжийг нэмсэн шийдвэрийг цуцлах талаар Ажлын хэсэг байгуулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдөл байв.

Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Д.Оюунболд, манай улс 14 мянган км олон улсын болон улсын чанартай автозамтай, үүнээс 8000 км нь хатуу хучилттай. Цахим системд шилжүүлсэн 34 Төлбөр хураах цэг бий. Замын хураамж 2013 онд 500, 2016 онд 1000 төгрөг байсныг Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 273 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон. Нийт хатуу хучилттай замын засвар арчлалтад жилдээ 285 тэрбум төгрөг шаардлагатай. Хураамжийг нэмснээр 90 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоолол бий гэв.

33.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, О.Саранчулуун, М.Бадамсүрэн, П.Сайнзориг, Н.Наранбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Зам ашигласны хураамж нэмсэн талаар орон нутгийн иргэд гомдолтой байгаа, өрхийн амьжиргаа, орлогыг судалсан эсэх, замын эвдрэлээс болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ, Төлбөр хураах цэгийг оновчтой байршуулаагүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хураамжаас чөлөөлөх журмын хэрэгжилт, олон дахин зорчих шаардлагатай иргэн, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлтийн зохицуулалт, уул уурхайн тээвэрлэлт хийж буй хүнд даацын автомашины жин пүүг цэгүүдэд байршуулах шаардлагатай зэрэг олон асуудлыг хөндсөн.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.6 хувь нь дэмжсэн тул Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-07 17.45.48.jpg2026-10-07 17.46.02.jpg4.jpg

9.jpg

2026-10-07 17.45.35.jpg

замира.jpg

6.jpg

7.jpg

2026-10-07 17.45.54.jpg

5.jpg

ЗТХТ.jpg

#live, #өргөдлийн байнгын хороо, #парламент, #Төсвийн байнгын хороо, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,