Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.14/ хуралдаан 14.32 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Мөнхсоёл нарын УИХ-ын 27 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Харин Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх санал дэмжигдсэнгүй.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүдээс тус тус өргөн мэдүүлсэн дөрвөн төслийг нэгтгэн боловсруулсан бөгөөд төслийг 2026 оны 06 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд явуулаад байсан юм. Энэ өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүдээс тус бүр өргөн мэдүүлсэн 5 хуулийн төслийг нэгтгэн боловсруулсан бөгөөд юм. Хуулийн нэгтгэсэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулга хийсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26 дахь хэсэгт заасны дагуу хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн гэдгийг тэрбээр тодотгосон. Ажлын хэсэг нийт зургаан удаа хуралдсан бөгөөд гишүүдийн саналыг долоо хоног турш авч, ажлын хэсгээс нийт 36 зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн гэлээ.

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Х.Тэмүүжин нарын УИХ-ын 17 гишүүн, Ж.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын 12 гишүүнээс өргөн нэвтрүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д заасныг үндэслэн нэгтгэн боловсруулсан гэдгийг тус төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулсан юм.

Ажлын хэсэг таван удаа хуралдаж, нэгтгэсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Заяабал, Х.Тэмүүжин нараас ирүүлсэн болон ажлын хэсгээс бэлтгэсэн нийт 21 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсныг тэрбээр мэдээлсэн.
Хуралдаанаар хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,