Реппер ThunderZ-ийн “ТЭНГРИ” нэртэй тоглолт өнгөрсөн баасан гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тоглолтод 40 мянга гаруй үзэгч цугларч, Монголын өв соёл, үндэсний хэв шинжийг орчин үеийн хип хоп урсгалтай хослуулсан өвөрмөц уур амьсгалыг мэдэрсэн байна.