Прокурорын байгууллага 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,229 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Дээрх хугацаанд 1,553 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 793 хэрэг шинээр нээж, 391 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.