Зам, тээврийн хөгжлийн сайдад Сандагийн Бямбацогт томилогдсон. Тэрбээр Засгийн газрын гишүүний тангараг өргөсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр "Дарханы замын асуудал монголчуудын хувьд маш удаашралтай байгаа нь үнэн. Аль болох хурдан шуурхай шиийдэж, энэ жилдээ нэг урсгалыг нь ашиглалтад өгөх болно.

Авто зам болон төмөр замд тулгамдсан олон асуудлыг шийдэхийг зорино.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын алба хаагчид ажилдаа эзэн болж чадаж байвал халаа сэлгээ хийхгүй. Харин цагаа бүртгүүлчихээд л цалин авдаг, сэтгэлгүй, хүнд сурталтай байвал өөр асуудал. Төр хүнд сурталгүй, нээлттэй ажиллах ёстой" гэлээ.

Шинэ сайдын хувьд,

– 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.
– 48 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:
– 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:
– 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер,
– 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
– 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
– 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга,
– 2016-2017 онд Засгийн газрын гишүүн – Хууль зүй, дотоод хэргийн сайд,
– 2019-2020 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
– 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилох үндэслэл: Экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигтийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлэх зэрэг бодлогын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна.

#live, #С.Бямбацогт,