Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.27/ болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар танилцууллаа.

Энэ үеэр З.Мэндсайхан сайд "Гол бүтээгдэхүүн болох мах, гурлын үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа.

Гэрэл зургийг MPA.mn
  1. Гурил, мах бэлтгэлийн чиглэлийн дотоодын аж ахуй нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй гаргах. Үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөсөө дэмжлэг болгож гаргахаар боллоо. Энэ нь иргэдэд очих дарамтыг бууруулна.
  2. 23 ААН 12.7 мянган тонн нөөцийн мах бэлдсэн. Үхрийн мах 3600 тонн, хонины мах 6800, ямааны мах 1100 мянган тонн байна. Нийт нөөцийн махны 30 хувийг үхрийн мах эзэлж, кг-ыг нь 8900 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин ямааныг махыг кг-ыг нь 7900, хонь 8300 төгрөг байна.

Шүлхий өвчний хувьд хумигдсан. Бид вакцин хангалттай хэмжээнд татан авсан" гэж мэдээллээ.

#онцолсон, #live, #гурил, #мах бэлтгэл, #ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан,