-Манай улсад энэ сарын 19-24-нд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна-
125 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой хүрэл, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Японы Тайко Ямамото 5:1-ээр ялсан ч хагас шигшээд Азийн хошой аварга, цэргийн дэлхийн хошой аварга, Ираны Ядоллах Мохебид 2:12-оор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Сардорбек Холматовтой маш хүнд барилдаан хийж 15:12-оор ялав. Манай бөх 8:1-ээр гайхалтай эргэн ирэлтийг хийж ялалт байгууллаа.Ийнхүү манай эрэгтэйчүүд бөхчүүд эх орныхоо дэвжээнд хүнд гурван жиндээ (92 кг-д Д.Оргилох, 97 кг-д Ө.Батзул мөнгөн медалийн эзэн болсон юм) медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлж байна.

...
Д.ОРГИЛОХ ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮДЭЭС ХОЁР ДАХЬ МӨНГӨН МЕДАЛИИЙГ АВЧИРЛАА
Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр эх орныхоо дэвжээнд үдээс өмнө нь шөвгийн наймд Узбекистаны Ажиньяз Сапарниязовыг 10:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл, 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Викитэй барилдаж 11:0-ээр итгэл төгс ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2019 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Ираны Амирхоссейн Фирeзпeрбандпейд оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.22 настай Д.Оргилохын олон улсын анхны медаль нь тивийн аваргын мөнгөн медаль болж байна.

#онцолсон, #Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,