-Манай улсад энэ сарын 19-24-нд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна-
74 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хэсэг толгойлж барилдаж байгаа бөгөөд гоц мөргөж шууд наймд шалгарсан. Тэгвэл 1/4 шигшээд 2018 оны Азийн дэд аварга БНСУ-ын Ли Сён Бонтой хүч үзэж 5:4-өөр ялав. Ингэснээр манай бөх хагас шигшээд Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Ираны Йонес Эмамичогайтай барилдана.
...
Н.НАРАНХҮҮ ШӨВГИЙН НАЙМД ЯЛАГДАВ

61 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү тэгшитгэлд Тажикстаны Мухамед Икромовыг 14:4-өөр ялаад байсан. Тэгвэл 1/4 шигшээд Казахстаны Акбар Курбановт оноогоор цэвэр ялагдлаа.
...
М.ТЭМҮҮЖИН ЯПОНЫ БӨХӨД ЦЭВЭР ЯЛАГДЛАА

86 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин тэгшитгэлийн барилдаанд 2012 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Японы Шота Ширайд 0:6-гаар ялагдав. Ингэснээр манай бөх өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.
...
Д.ОРГИЛОХ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Оргилох шөвгийн наймд Узбекистаны Ажиньяз Сапарниязовыг 10:0 буюу онооны илт давуугаар ялж хагас шигшээд шалгарав. Тэрбээр Энэтхэгийн Вики, Кыргызстаны Мирлан Чыныбеков нарын ялсантай барилдана.
...
Н.НАРАНХҮҮ ТАЖИКСТАНЫ БӨХИЙГ ОНООГООР ЦЭВЭР ЯЛАВ

Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр 61 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Наранхүү өнөөдөр барилдах Монголын бөхчүүдийн салхийг хагаллаа. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд 2020 оны Азийн аваргын мөнгөн медальт Тажикистаны Мухамед Икромовыг оноогоор цэвэр (14:4) ялж шөвгийн наймд шалгарав.

#онцолсон, #Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,