-Манай улсад энэ сарын 19-24-нд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна-
Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79 кг-ын жинд манай бөхчүүд хүрэл медалийн төлөөх барилдаанд бүгд мултарсан. Тэгвэл “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Монголын бөхчүүдийн цорын ганц мөнгөн медалийг авчирлаа.
Тэрбээр шигшээ барилдаанд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн цэргийн спортын наадам, цэргийн дэлхийн аварга, 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж 0:11-ээр ялагдснаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэж байна. Ө.Батзул одоогоос гурван жилийн өмнө нь Шианьд болсон Азийн аваргад анх удаа финалдахдаа мөн л Ираны алдарт бөх Реза Язданид ялагдаж байв.

#онцолсон, #Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, #Ө.Батзул тивдээ хоёр дахиа үзүүрлэв,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557