“Apple”-ын “iPhone” гар утсыг угсардаг “Pegatron” компани Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээний хүрээнд Шанхай болон ойролцоох Куншан хот дахь үйлдвэрлэлээ түр зогсоожээ.

Хятад улсад цар тахал эхэлснээс хойших хамгийн хүчтэй халдварын дэгдэлт болоод байгаа бөгөөд эрх баригчид дэгдэлтийг хумих зорилгоор Шанхай хотыг хамарсан хөл хорио тогтоогоод байгаа. Гуравдугаар сарын сүүлээр эхэлсэн хөл хорио нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах аюул заналхийлж байгаа ба Хятад дахь үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай “Apple”-д эрсдэл үүсээд эхэлжээ.

“Nikkei Asia”-ийн мэдээлснээр “Pegatron” нь нийт “iPhone” утасны 20-30 хувийг угсардаг байна. Хятадын засгийн газар зарим үйлдвэрлэгчдийг хаалттай системээр үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсний дагуу тус компани өнөөг хүртэл үйлдвэрлэлээ үргэлжлүүлсэн байна.

Өнгөрсөн сард мөн “iPhone”-ийн томоохон угсрагч “Foxconn” үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Үүнээс хойш үйл ажиллагаагаа дахин сэргээж, одоогоор үйлдвэрлэл нь хэвийн үргэлжилж байгаа гэж “Reuters” мэдээлжээ.

Үйлдвэрлэлийн зогсолт нь нийлүүлэлтийн тасалдал үүсгэж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байгаа ч зургадугаар сард “iPhone”-ы эрэлт багасдаг тул нөхцөл байдал хүндрэхгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: CNBC

#“Pegatron” компани, #iPhone, #Шанхай,