Украины хүчин сөрөг довтолгооны үр дүнд бүслэгдсэн зүүн Бахмут хотын зарим байрлалаас орос цэргүүдийг хөөн зайлуулсан ч байдал “хэцүү хэвээр байна” гэж Украины дээд генерал даваа гарагт мэдэгдэв.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Бахмутын төлөөх тулаан мөргөлдөөний гол цэг болж, ширүүн тулаан өрнүүлсэн ч фронтын шугам бараг өөрчлөгдөөгүй, талууд мухардмал байдалд ороод байсан юм.

Украины хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Александр Сирский “Telegram” дээр “Нөхцөл байдал нэлээд хүнд байна” гэж мэдэгджээ.

“Үүний зэрэгцээ, хотын тодорхой хэсэгт дайсан манай ангиудын сөрөг довтолгоонд өртөж, зарим байрлалаа орхисон” гэв.

Мөн Оросын шинэ ангиуд, тэр дундаа “Вагнер” хөлсний цэргийн бүлэглэлийн шүхэрчид болон байлдагчдыг их хэмжээний хохирол амссан ч үргэлжлүүлэн тулалдсаар байгааг дурдсан байна.

“Гэхдээ дайсан хотыг хяналтдаа авч чадахгүй” гэж Сирский мэдэгдэв.

Энэ үеэр, Украины зэвсэгт хүчин Бахмутаас Донецкийн баруун хэсэгт орших Маринка хүртэлх зүүн фронтын хэсэгт дайсны 36 гаруй довтолгоог няцаасан болохыг даваа гарагт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Вагнер, #УКраин,