Лхагва гарагт Хятадын Ухань хот болон зүүн хойд Далянь хотод олон тооны тэтгэврийн насны иргэд эмчилгээний нөхөн олговор бууруулахыг эсэргүүцэн хоёр дахь удаагаа жагсжээ.

Мужийн эрх баригчид тэтгэвэр авагчдын засгийн газраас нэхэмжлэх боломжтой эмчилгээний зардлын хэмжээг бууруулж байгааг мэдэгдсэний дараа хоёрдугаар сарын 8-ны өдөр Ухань хотод мөн эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Хэдийгээр эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг мужийн хэмжээнд шийдвэрлэдэг ч эсэргүүцлийн жагсаал Хятадын янз бүрийн хэсэгт тархжээ.

Албаны хүмүүс тэтгэвэрт гарсан хүмүүсийн эрүүл мэндийн нөхөн олговрын түвшинг бууруулснаар уг төрлийн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой “шинэчлэл” гэж тодорхойлсон байна.

Гэвч олон нийт ковидын үеийн албадан шинжилгээ болон цар тахлын бусад арга хэмжээнд зарцуулсан зардлаа нөхөхийг оролдож байна гэж шүүмжилж байна.

“Radio Free Asia” радиогийн мэдээлснээр тэтгэвэрт гарсан төмөр, гангийн салбарын ажилчид Ухань дахь эсэргүүцэгчдийн нэлээд хувийг эзэлсэн байна. Одоогоор Ухань, Далянь хотын албаны хүмүүс эсэргүүцлийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Уриа лоозон барьсан жагсагчид дэлхийн коммунист сүлд дуулал болох “Internationale” дууг дуулж буй дүрс бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таржээ.

Хятадын “Weibo” нийгмийн сүлжээний платформ дээр эрүүл мэндийн даатгал гэсэн хэштаг олон сая хандалт авсан боловч сайтын “хамгийн хандалттай сэдэв” хэсгээс хасагдсан байна.

Мөн эсэргүүцлийн жагсаал болсон Ухань хотын Жуншань цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой хэштагууд, жагсаалтай холбоотой зургууд платформоос устгагджээ.

Хятадын эрх баригчид интернэт орчинд хяналт тавьсаар байгаа ч хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: BBC

#ХЯтад, #эрүүл мэндийн даатгал, #эсэргүүцлийн жагсаал,