Оршуулах ёслол Ватиканы Гэгээн Петрийн талбайд болж байгаа бөгөөд ёслолд оролцохоор 60 мянга гаруй хүн цугларчээ.

Пап лам Франциск ёслолыг удирдаж байгаа ба тэрээр ёслолын төгсгөлд XVI Бенедиктийн авсан дээр ариун ус цацаж, хүж асаах болно. Дараа нь “Эцсийн магтаал ба салах ёс”-ыг уншиж, “Сүмийг тайтгаруулахыг” Бурханаас гуйх аж.

Пап ламын сүүлчийн оршуулга 2005 оны дөрөвдүгээр сарын 8-нд Пап лам II Иоанн Павел нас барсны дараа болсон юм. Тэрээр Католик сүмийг 26 жил тэргүүлээд 84 настайдаа таалал төгсөж байв.

Тухайн үед улс орнуудыг төлөөлж 200 гаруй хүн ёслолд оролцсон бөгөөд Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тооцоолсноор оршуулах ёслолыг гурван сая хүн дэлгэцээр үзэж байжээ.

Эх сурвалж: BBC

#XVI Бенедикт, #Пап лам Франциск,