Пүрэв гарагт Оросын парламентын доод танхим “ЛГБТ суртал ухуулга”-ын хоригийг өргөжүүлэхийг санал нэгтэй дэмжлээ. Уг хуулийг одоо парламентын дээд танхим баталж, Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хэрэгжих юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ном, кино, онлайнаар ижил хүйстнүүдийг олон нийтэд сурталчлах нь хууль бус бөгөөд өндөр торгууль ногдуулах аж.

Маргаан дагуулсан уг хуулийн анхны хувилбарыг 2013 онд баталж, зөвхөн хүүхдэд “уламжлалт бус бэлгийн харьцааг сурталчлах” буюу ижил хүйсийн харилцааг дүрслэн харуулахыг хориглодог байсан.

Хууль тогтоогчид энэ хуулийг Оросын уламжлалт үнэт зүйлсийг либерал барууныхнаас хамгаалж байгаа хэрэг гэж үзэж байна.

Хуулийн төслийн санаачлагчдын нэг Александр Хинштейн “Өнөөдөр ЛГБТ бол эрлийз дайны нэг хэсэг бөгөөд энэхүү эрлийз дайнд бид өөрсдийн үнэт зүйлс, нийгэм, үр хүүхдээ хамгаалах ёстой” гэж мэдэгджээ.

Харин хуулийн төслийн тодорхой бус байдал нь хууль сахиулагчдад хуулийг хүссэнээрээ тайлбарлах боломжийг олгох ба ЛГБТ нийгэмлэгийн гишүүдийг улам бүр тодорхойгүй байдалд оруулж байна гэж хуулийн мэргэжилтнүүд хэлэв.

“Coming Out” бүлгийн гишүүн Ксения Михайлова сурталчилгааны зорилгоор ашиглаагүй тохиолдолд насанд хүрэгчдэд зориулсан ижил хүйстнүүдийн баар, клубуудын үйл ажиллагааг зөвшөөрч магадгүй ч ижил хүйстнүүд олон нийтийн газар үнсэлцэхийг зөрчил гэж үзэж болно гэжээ. Мөн ижил хүйстэн хосуудын хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж магадгүй гэсэн айдас бий болсныг тэрээр хэлэв.

Хуульд хувь хүнийг 400 мянган рубль буюу 6,600 доллар, хуулийн этгээдийг таван сая рубль буюу 82,100 ам.доллар хүртэлх дүнгээр торгохоор заажээ. Гадаадын иргэдийн хувьд 15 хоног хоригдох, дараа нь тус улсаас хөөгдөх эрсдэлтэй байна.

Михайлова есөн жилийн өмнө насанд хүрээгүй хүмүүст чиглэсэн “ЛГБТ суртал ухуулга”-ын хоригийг батлахад ЛГБТ нийгэмлэгийн эсрэг халдлагын давлагааг үүссэн бол өнөөдөр нэмэлт өөрчлөлтийн улмаас “цунами” бий болж магадгүй гэж үзэж байна

Эх сурвалж: Reuters

#ЛГБТ, #ОРос,