ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт "Бүгд Найрамдах Луганск Ард Улс" болон "Бүгд Найрамдах Донецк Ард Улс"-ыг бие даасан, тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсны дараа Украины талын хүсэлтийн дагуу уулзалтыг зохион байгуулсан юм.
Энэ үеэр Украины Донецк, Луганскийн статусын талаар Оросын гаргасан шийдвэрт НҮБ харамсаж байна гэж НҮБ-ын Улс төр, энх тайвныг тогтоох асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Розмари ДиКарло хэлээд, бүс нутаг болон дэлхий дахинд үзүүлэх үр дагаврыг анхааруулав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэлдээ Оросын гаргасан шийдвэр нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, бие даасан байдлыг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд НҮБ-ын дүрэмд нийцэхгүй гэж онцолжээ.
Өнөөгийн тодорхойгүй байдлын үед яриа хэлэлцээрт ач холбогдол өгөх нь илүү чухал гэж хэлээд, асуудлыг хэлэлцэх нь бүс нутгийн аюулгүй байдлын санал зөрөлдөөн, Украины зүүн хэсгийн мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц арга зам гэж хэлэв.
Мөн Украины хямралын үеэр НҮБ тусламж хэрэгтэй байгаа бүх хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа тул НҮБ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг хүндэтгэхийг холбогдох талуудад уриалав.
Түүнчлэн дараагийн хэдэн цаг, хэдэн өдрүүд бол маш чухал бөгөөд томоохон мөргөлдөөний эрсдэл бодитой учраас ямар ч үнээр хамаагүй урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж онцлон тэмдэглэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөгийн хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрэлхийлэх хэрэгтэй гэжээ.
НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд Оросын зүгээс Украины зүүн хэсэгт "энхийг сахиулагч"-аа байршуулах тушаал өгсөн нь утгагүй зүйл гэж хэлээд, Оросын үйл ажиллагааны үр дагавар Украин, Европ, дэлхий даяар аймшигтай нөлөө үзүүлнэ гэж сэрэмжлүүлэв.
Харин НҮБ-д суугаа Оросын Элчин сайд Василий Небензиа Орос улс асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд нээлттэй байгаа ба Донбасст дахин цус урсгах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Небензиа мөн барууны орнуудыг "хоёр дахин тунгаан бодож" Украины байдлыг улам дордуулахгүй байхыг анхааруулсан байна.
Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жан Жүн бүх талууд тайван байж, байдлыг хурцатгах үйлдлээс зайлсхийхийг уриалав.
Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан ийнхүү 90 минут орчим үргэлжилсний дараа түр завсарлаад байна.
Эх сурвалж: CGTN

#онцолсон, #НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, #УКраин,