Даваа гарагт Калифорниа мужийн Купертино хотын оюутны хотхонд эхлэх Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал дээр “Apple” компани бодит ертөнцийн шууд видео бичлэг дээр виртуал дүрсийг давхарлах технологи бүхий “холимог бодит байдлын” чихэвчээ танилцуулж магадгүй байна.

Хэрэв олон хүний хүлээж байснаар “Apple” компани “AR/VR” чихэвчээ танилцуулбал энэ нь “Apple Watch”-аас хойших тус компанийн бүтээсэн хамгийн их амбицтай бүтээгдэхүүн байх болно. Мөн энэ нь компанийн хувьд шинэ эрин үеийн эхлэл, сая сая хүмүүсийн компьютерын хэрэглээг шинэ түвшинд авчрах дэвшил байх юм.

“Bloomberg”-ийн мэдээлснээр “Reality One” эсвэл “Reality Pro” гэж нэрлэгдэх шинэ чихэвч нь “iOS”-тэй төстэй интерфэйстэй, дэлгэц, камер, мэдрэгчийг багтаасан бөгөөд хэрэглэгчид гар, нүдний хөдөлгөөн болон “Siri”-ийн тусламжтайгаар удирдах боломжтой байх гэнэ. Мөн уг төхөөрөмж нь нүдний хөдөлгөөн, нүүрний хувирлыг харуулах, чихэвч зүүсэн хүнтэй роботтой ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүйгээр харьцах боломжийг олгодог гадагшаа харсан дэлгэцтэй байж магадгүй.

Шинэ чихэвчээр тоглоом, фитнес, бясалгалд зориулсан аппуудыг ашиглах, “iOS”-ын “Messages”, “FaceTime”, “Safari” зэрэг аппуудад нэвтрэх боломжтой байх аж.

“Apple” уг төхөөрөмжийг 3,000 долларын үнээр худалдаалахаар төлөвлөсөн байна.

Хөгжүүлэгчдийн арга хэмжээний үеэр тус компани мөн “M2” процессортой, 15 инчийн дэлгэцтэй “MacBook Air”, “iPhone” болон “Apple Watch” зэрэг төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн системийн шинэчлэлтүүдийн танилцуулах бололтой.

Түүнчлэн Цахиурын хөндийд өрнөж буй технологийн уралдаанаас хоцрохгүйн тулд хиймэл оюун ухааныг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрхэн нэвтрүүлэх талаар төлөвлөгөөнийхөө зах зухаас танилцуулж магадгүй.

Арга хэмжээг манай цагаар 1:00 цагаас “Apple”-ийн вебсайт болон “YouTube”-ээр шууд үзэх боломжтой.

Эх сурвалж: CNN

#Apple, #AR/VR, #чихэвч, #Дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал,