Ням гарагт “Титаник” хөлгийг үзэхээр шумбасан жуулчны шумбагч онгоц сураггүй алга болж, Атлантын далайн дунд хэсэгт эрэн хайх, аврах томоохон ажиллагаа явагдаж байна.

Жижиг шумбагч онгоц далайд шумбаснаасаа нэг цаг 45 минутын дараа холбоо тасарчээ.

Аяллыг зохион байгуулсан "OceanGate" компанийн мэдэгдсэнээр шумбагч дотор таван зорчигч байгаа бөгөөд тэднийг аврах бүх хувилбарыг судалж байгаа гэв.

Засгийн газрын агентлагууд, АНУ, Канадын тэнгисийн цэргийн хүчин болон далайн гүнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны компаниуд аврах ажиллагаанд оролцож байгааг АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.

Алга болсон “OceanGate” компанийн “Titan” шумбагч онгоц нь таван хүний багтаамжтай бөгөөд ихэвчлэн аюул ослын үед дөрвөн өдөр хүрэлцэх хүчилтөрөгчийн нөөцтэй аялалд гардаг.

Гэвч даваа гарагийн үдээс хойш АНУ-ын эргийн хамгаалалтын албаны ахлагч Жон Маугер хөлгийг 70-96 цагийн турш усан дотор байх боломжтой гэж мэдэгджээ.

Мөн тэрээр хөлөг онгоцыг хайх ажилд хоёр онгоц, шумбагч онгоц, усан доорх дуу чимээг илрүүлж, радиогоор дамжуулах зориулалттай хөвүүр оролцож байгаа боловч эрлийн ажиллагаа явуулж буй бүс нь “алслагдсан” тул үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тэмдэглэсэн байна.

Сураггүй болсон шумбагч онгоцонд 58 настай Британийн тэрбумтан, бизнесмен, судлаач Хамиш Хардинг байгааг гэр бүлийнхэн нь мэдэгджээ.

Хойд Атлантын далайн ёроолд, 3,800 метрийн гүнд байх “Титаник” хөлгийг үзэх хөтөлбөрийг багтаасан нийт найман өдрийн аяллын тасалбарын үнэ 250,000 доллар бөгөөд “OceanGate”-ын вебсайтад бичсэнээр тус компани 2024 оны зургадугаар сард ийм хоёр аялал хийхээр төлөвлөсөн байна.

“Титаник” руу хийх аялал Ньюфаундленд дахь Сент Жонсоос эхэлдэг бөгөөд хөлөг сүйрсэн газарт хүрч, далайн гүн рүү шумбах, буцаж ирэх хүртэл ойролцоогоор найман цаг зарцуулдаг аж.

Титаник нь 1912 онд Саутхэмптоноос Нью Йорк руу хийсэн анхны аяллынхаа үеэр мөсөн уул мөргөж живсэн бөгөөд онгоцонд явсан 2,200 зорчигч болон багийн гишүүдээс 1,500 гаруй нь нас барсан юм.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Титаник, #Титан шумбагч, #OceanGate,