“Титан” шумбагчаар дөрвөн удаа аялж байсан нэгэн зорчигч шумбагчийн харилцаа холбоо аялсан аялалд бүрт нь доголдож байсныг дэлгэжээ.
Ням гарагт “Титан” шумбагч нь таван хүний хамт усанд шумбаад, хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа хөлөг онгоцноосоо холбоо тасарсан. Одоо эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Далайн түвшнээс доош 13,000 фут гүнд “GPS” ашиглах боломжгүй тул шумбагч онгоц нь навигац хийхдээ гадаргын хөлөг онгоцондоо тулгуурладаг. Гадаргуу дээрх хөлөг онгоц шумбагч онгоц руу мессеж илгээж, дараа нь гар удирдлага ашиглан зааврын дагуу жолоодох байдлаар “Титан” далайн гүн дэх аяллаа хийдэг байна.
“The Simpsons” киноны зохиолч, продюсер Майк Рэйс өнгөрсөн жил “OceanGate Expeditions”-ий Титаник руу хийх аялалд оролцож байжээ.
“Би тус компанийн шумбагчаар дөрвөн удаа шумбалт хийсэн, нэг нь Титаник руу, гурав нь Нью-Йоркийн ойролцоо байсан бөгөөд тэр болгонд харилцаа холбоо нь богино хугацаанд тасарч байсан” гэж Рейс мягмар гарагт “CNN”-д ярьсан байна.
“Би шумбагч онгоцыг буруутгаж байгаа юм биш. Энэ зүгээр л далайн гүнээс болдог байх. Гэхдээ л холбоо нь байнга тасалдаж, буцаж орж ирдэг.”
23,000 фунт жинтэй “Титан” шумбагч онгоц ням гарагийн өглөө “OceanGate” компанийн гүйцэтгэх захирал Стоктон Рашын хамт Титаник руу шумбахаар хөдөлсөн боловч аялал эхлээд нэг цаг 45 минутын дараа гадаргуу дээрх хөлөг онгоцны багийнхан “Титан”-тай холбоо тасарчээ. Тэр цагаас хойш шумбагч онгоцны байршил тодорхойгүй байгаа юм.
АНУ болон Канадын эргийн хамгаалалт даваа гарагт эрлийн ажил эхлүүлсэн. Тухайн үед албаныхан шумбагч онгоцонд 70-96 цаг орчим хүрэлцэх хүчилтөрөгчийн нөөц байгаа гэж мэдэгдэж байв. Энэ нь пүрэв гарагийн үдээс хойш хүртэл хангалттай гэсэн үг юм.
Лхагва гарагт аврах багийнхан усан доороос дуу чимээ гарч байгааг бүртгэсэн бөгөөд тухайн газарт алсын удирдлагатай төхөөрөмж ашиглан ажиглалт хийсэн ч шумбагчийг олоогүй.
Лхагва гарагийн орой АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хүсэлтээр Францын “Аталанте” судалгааны хөлгийг эрэн хайх ажиллагаанд дайчилсан байна. Уг хөлөг нь Титаник хөлгийн гүнээс ч илүү гүнд хүрэх чадвартай робот шумбагчаараа “Титан”-ыг хайх аж.
Эх сурвалж: Insider