Сураггүй болсон “Титан” шумбагчийг эрэн хайх ажиллагааны явцад далайн ёроолоос хөлгийн сэг олджээ.
АНУ-ын эргийн хамгаалалтын албаны адмирал Жон Маугерын хэлснээр шумбагчийн хэсгүүд Титаник хөлгийн ойролцоогоос олдсон бөгөөд дэлбэрэлтийн улмаас шумбагч олон хэсэгт хуваагдсан гэж дүгнэсэн байна.
Лхагва гарагт Канадын Р-3 нисэх онгоц хайгуулын бүс дотор чимээ шуугиан илрүүлсэн болохыг АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэж байв.
Энэ нь “Титан” шумбагчийг зорчигчдынх нь хамтаар эсэн мэнд олно гэсэн шинэ найдвар төрүүлсэн юм.
Гэсэн ч одоо эдгээр чимээг тус газрын ойролцоо байсан бусад хөлөг онгоцнуудаас гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин "OceanGate" компанийн "Титан" шумбагчийг холбоо тасарсны дараахан усан доороос дэлбэрэлттэй төстэй дуу чимээ бүртгэгдсэн болохыг тэнгисийн цэргийн албаны хүн мөн мэдэгджээ.
Ням гарагт “Титан” нь таван зорчигчтойгоор сүйрсэн Титаник хөлөг рүү шумбах аялалд гарсан ч хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа гадарга дээрх хөлгөөсөө холбоо тасарсан юм.
Даваа гарагт АНУ болон Канадын эргийн хамгаалалт асар том эрэл хайгуул эхлүүлсэн ч ийнхүү пүрэв гарагт шумбагч далайн усанд сүйрсэн болохыг албаныхан батлав.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3599