Даваа гарагт Цагаан ордон Ерөнхийлөгч Жо Байдены эдийн засгийн бодлогыг танилцууллаа. Энэ үеэр 2030 он гэхэд бүх нийтийг өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд хамруулахын тулд тус улсын 50 муж, АНУ-ын нутаг дэвсгэрүүдэд 42 тэрбум долларын санхүүжилт олгох болсон тухай мэдэгдсэн байна.

Байден 2021 онд 1 их наяд долларын дэд бүтцийн тухай хууль санаачилж байсан ба өргөн зурвасын өмчийн хүртээмж, байршуулалтын хөтөлбөрийн санхүүжилтийг үүнээс гаргах гэнэ. Харилцаа Холбооны Хорооноос гаргасан интернэтийн хүртээмж тааруу газруудыг нарийвчлан тодорхойлсон газрын зурагт үндэслэн санхүүжилтийг хуваарилах аж.

АНУ-ын хамгийн олон хүн амтай хоёр муж болох Техас болон Калифорни тус тус 3.1 тэрбум ба 1.9 тэрбум долларын санхүүжилт авахаар жагсаалтыг тэргүүлсэн байна. Хүн ам багатай боловч өргөн зурвасын хүртээмж тааруу Виржиниа, Алабама, Луизиана зэрэг муж санхүүжилтийн жагсаалтын эхний 10-т мөн багтжээ.

Байден даваа гарагт Цагаан ордонд “Энэ бол өндөр хурдны интернэтэд хийж буй түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт юм. Учир нь өнөөгийн эдийн засаг хүн бүрт хүрч үйлчлэхийн тулд интернэтийн холболт нь цахилгаан, ус эсвэл бусад үндсэн үйлчилгээтэй адил чухал болоод байна” гэж хэлсэн байна.

Виржиний арлууд зэрэг АНУ-ын нутаг дэвсгэрт 27 сая доллар, Техас мужид 3.3 тэрбум доллар, муж бүрт хамгийн багадаа 107 сая долларын санхүүжилт хуваарилжээ.

2024 оны сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдсэн Байдены хувьд дийлэнх америкчуудад нөлөөлөх уг хууль тогтоомж нь түүний саналын тоог нэмэх томоохон алхамд тооцогдож байна.

Тус улсад өргөн зурвасын холболтод холбогдоогүй 8.5 сая орчим газар байдаг гэж АНУ-ын зохицуулагчид тооцоолжээ.

“Verizon”, “Comcast”, “Charter Communications”, “AT&T” зэрэг өргөн зурвасын компаниуд өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт, хэрэглэгчийн тоо цөөн зэрэг шалтгаанаар хүн ам сийрэг суурьшсан хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг байна.

АНУ-ын мужууд энэ оны сүүлч гэхэд урьдчилсан төлөвлөгөөгөө өргөн барих бөгөөд ингэснээр санхүүжилтийн 20 хувь нээгдэх аж. 2025 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэсний дараа Цагаан ордон санхүүжилтийн үлдсэн хэсгийг гаргах болно.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #интернэт, #өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ,