АНУ-ын эргийн хамгаалалтын алба Титаник хөлгийг үзэхээр Атлантын далайн гүн рүү шумбасныхаа дараа дэлбэрч, таван хүний амийг авч одсон “Титан”-ы сэгийг уснаас гаргажээ.
Шумбагч онгоцны хэсгүүдийг лхагва гарагт Канадын Сент Жонс хотод буулгасан байна.
Далайн эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр уснаас гаргасан шумбагчийн хэсгүүдээс хүний цогцостой төстэй зүйл олдсон бөгөөд АНУ-ын эмнэлгийн мэргэжилтнүүд албан ёсны шинжилгээ хийх аж.
Титаны сүйрлийн шалтгааныг судлах ажил зөвхөн эхний шатандаа явж байна. Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр нотлох баримтыг АНУ-ын боомт руу зөөвөрлөх бөгөөд тэнд шинжилгээ, туршилт хийх гэнэ.
Далай, тэнгисийн мөрдөн байцаах зөвлөлийн дарга, ахмад Жейсон Нойбауэр лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Эргээс хол зайд, далайн гүнээс энэхүү чухал нотлох баримтыг сэргээж, хадгалахад олон улсын болон агентлаг хоорондын уялдаа холбоотой дэмжлэг үзүүлсэнд би талархаж байна” гэжээ.
Гэсэн ч “Титаныг сүйрүүлэхэд хүргэсэн хүчин зүйлсийг ойлгож, үүнтэй төстэй эмгэнэлт явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд цаашид их хэмжээний ажил хийх дутуу байна” гэж хэлсэн байна.
Зургадугаар сарын 18-нд Хойд Атлантын далайн 3,800 метрийн гүнд орших, 1912 онд сүйрсэн алдарт Титаник хөлөг онгоцыг үзэхээр усанд шумбаснаасаа хойш 90 орчим минутын дараа дэлбэрч, шумбагч онгоцонд байсан таван хүн бүгд нас барсан.
Уг аяллыг зохион байгуулсан “OceanGate” компанийн захирал болох 61 настай Стоктон Раш, 58 настай Британийн аялагч Хамиш Хардинг, 48 настай Шахзада Давуд, түүний хүү 19 настай Сулеман Давуд болон 77 настай Францын шумбагч Пол-Хенри Наргеолет нар шумбагчаар зорчиж байв.
Эргийн хамгаалалтын албаны өгсөн мэдээллээр Титаник хөлгийн урд хэсгийн ойролцоогоос шумбагчийн таван том хэсэг олсон байна.

Эх сурвалж: BBC

#Титан, #шумбагч хөлөг,