Япон улс нэг сая гаруй тонн цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг далайд цутгах гэж байгаа сургаар аюулгүй байдалдаа санаа зовнисон Өмнөд Солонгосын иргэд далайн давс болон бусад бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж эхэлжээ.

Номхон далайд цутгах усыг 2011 онд газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Токиогийн хойд хэсэгт байрлах Фукушимагийн цахилгаан станцын эвдэрсэн реакторуудыг хөргөхөд ашигласан юм.

Усыг далайд цутгах огноо тодорхой болоогүй байгаа ч ойрын хугацаанд хийгдэх төлөвтэй байна.

Япон улс нь уснаас ихэнх изотопуудыг арилгаж, шүүсэн тул аюулгүй болсон гэж мэдэгдээд байгаа.

Гэвч Японы болон ойролцоох бүс нутгийн загасчид, худалдан авагчид айдастай байна.

Хоёр хүүхдийн ээж, 38 настай Ли Ён Мин Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс өмнө зүгт орших Соннамд амьдардаг бөгөөд саяхан таван килограмм давс худалдаж авчээ.

Тэрээр урьд өмнө хэзээ ч ийм их давс авч байгаагүй ч гэр бүлээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж ярьсан байна.

Энэ сард Өмнөд Солонгост давсны үнэ хоёр сарын өмнөхөөс бараг 27%-иар өсжээ. Үүнд давс нөөцлөх гэсэн иргэдийн худалдан авалт нөлөөлсөн ч цаг агаарын байдал, үйлдвэрлэл буурсан явдал мөн нөлөөлсөн гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

Засгийн газар үүний хариуд долдугаар сарын 11 хүртэл өдөрт 50 орчим тонн давс нөөцөөс гаргаж, зах зээлийн үнээс 20%-иар хямд үнээр худалдах шийдвэр гаргасныг Загас агнуурын дэд сайд Сон Санг Кеун лхагва гарагт мэдэгдэв.

Өмнөд Солонгосын загас агнуурын асуудал эрхэлсэн байгууллагууд давсны фермүүдийн цацраг идэвхт бодисын хэмжээг анхааралтай ажиглана гэдгээ мэдэгджээ. Мөн Японы зүүн эргийн Фукушимагийн ойролцоох газруудаас гаралтай далайн хүнсэнд хориг тавьсан байна.

Түүнчлэн Хятад улс Японы төлөвлөгөөг шүүмжилж, мэдээлэл ил тод бус байна гэж буруутгаж, далайн орчин болон дэлхийн хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж байна гэж мэдэгджээ.

Харин Япон улс хөрш орнуудадаа төлөвлөгөөнийхөө талаар нарийвчилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгсөн гэж мэдэгдсээр байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #цацраг идэвхт ус, #Япон, #Фукушима,