Нэрт эрэн сурвалжлах сэтгүүлч Елена Милашина өмгөөлөгчийнхөө хамтаар Оросын Бүгд Найрамдах Чечень улсын Грозный нисэх онгоцны буудалд газардсан даруйдаа маск зүүсэн этгээдүүдэд зодуулжээ.
Нисэх онгоцны буудлаас холгүйхэн гурван машинтай баг зүүсэн 10-аас доошгүй хүн тэднийг отож байсан бөгөөд машинаас хүчээр буулгаж, хуванцар зүйлээр зодож, үсийг нь хусаж, ногоон будаг цацсан байна.
Тэд Кадыровыг шүүмжлэгч гурван хүүхдийн ээж Зарема Мусаевагийн шүүх хуралд оролцохоор Чеченьд ирсэн боловч шүүх хуралд оролцож чадаагүй байна.
Милашина Грозный хотын эмнэлгээс Чеченийн хүний эрхийн ажилтанд хандан “Энэ бол сонгодог хүн хулгайлах гэмт хэрэг. Тэд манай жолоочийг машинаас нь буулгаж, дотор орж ирж, бидний толгойг доош тонгойлгож, гарыг минь боож, өвдөг дээр минь сөхрүүлж, толгой руу минь буу тулгасан” гэж болсон явдлын талаар ярьжээ.
Түүний өмгөөлөгч Александр Немов Оросын хуульчдын холбоонд “Тэд биднийг замын хажуу руу түлхэж, нүүр рүү, бүх бие рүү минь өшиглөж эхэлсэн... тэд миний хөл рүү хутгалсан” гэж ярьсан байна.
Дараа нь тэднийг жалга руу чирэн, хуванцар полипропилен хоолойгоор зодож, гар утасны түгжээг тайлахыг шаардсан тухай Милашина хэлэв.
“Юу болж байгааг ойлгох сөхөөгүй байсан бөгөөд энэ үед тэд аль хэдийн миний үсийг хусаж, дээр минь ногоон будаг асгасан байсан бөгөөд би юм харж чадахгүй болсон” гэж Эрүү шүүлтийн эсрэг “Crew” эрхийг хамгаалах байгууллагад ярьжээ.
Тэрээр зодуулсны улмаас тархиндаа гэмтэл авсан байна. Немов мөн хүнд бэртжээ.

Кремль үүнийг шалгах шаардлагатай маш ноцтой халдлага гэж мэдэгдэв. Харин Орост хоригт өртсөн хүний эрхийн байгууллага болох “Мемориал” Москва болон Грозныйн эрх баригчдыг хамтдаа энэ халдлагыг зохион байгуулсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
2022 оны хоёрдугаар сард Чеченийн алдарт удирдагч Рамзан Кадыров Милашинаг террорист гэж нэрлээд, аминд нь хүрэхээр заналхийлж байсан удаатай. Милашина мөн 2020 онд өөр нэг өмгөөлөгч Марина Дубровинагийн хамтаар халдлагад өртөж байжээ.
Тэрээр Чечень дэх хүний эрхийн зөрчлийн талаар сурвалжилдаг бөгөөд түүнтэй ижил ажил хийдэг байсан Анна Политковская болон Наталья Эстемирова гэх хоёр сэтгүүлч 2006 онд алагдсан юм.
Эх сурвалж: BBC

#Чечень, #Елена Милашина, #Александр Немов,