Оросын парламентын доод танхим цэргийн алба хаах залуусын тоог нэмэгдүүлэхийн тулд цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 27-оос 30 болгох хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг дээд танхим баталж, Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 18-30 насны иргэдийг цэргийн жинхэнэ албанд татаж эхлэх гэнэ.

Мөн цэргийн зарлан дуудах хуудас хүлээж авсан залуусыг хилээр гаргахыг хориглох тухай заалт хуулийн төсөлд багтжээ.

Одоогийн хуулиар Орост 18-27 насны эрчүүд нэг жилийн хугацаагаар цэргийн албанд татагддаг бөгөөд жилд хоёр удаа цэрэг татлага болдог байна.

Өмнө нь хууль тогтоогчид цэрэг татлагын насыг 21-30 нас болгох саналыг дэвшүүлж байв.

Гэсэн ч “Хүн ам зүйн нөхцөл байдал ноцтой түвшинд хүрч, дайчилгааны нөөцийн хэмжээнд нөлөөлж байгаа тул хуулийн төслийн найруулга өөрчлөгдсөн” гэж Думын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Андрей Картаполов мэдэгджээ.

Мягмар гарагт Төрийн Дум мөн цэрэг татлагын мэдэгдэл хүлээн авсан ч цэргийн албанд ирээгүй хүмүүсийн торгуулийг 3000 рублиэс 30,000 рубль болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг баталсан байна.

Мягмар гарагт батлагдсан хууль тогтоомжийн дагуу дайчилгаа зарласан эсвэл дайны үед бүс нутгийн захирагчид хагас цэрэгжүүлсэн анги байгуулах эрхтэй болж байгаа аж. Эдгээр ангиудыг төрөөс санхүүжүүлж, зэвсэглэх бөгөөд нисгэгчгүй онгоц устгах, дайсны хорлон сүйтгэх бүлгүүдтэй тэмцэх, терроризмын эсрэг ажиллагаа явуулах эрхтэй болно.

Эдгээр хуулиуд хүчин төгөлдөр болсноор Москва дахин дайчилгаа зарлахгүйгээр Украины фронт дахь хүчээ нөхөхөөр эрмэлзэж байна гэж ажиглагчид харж байна.

Хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг Оросын нутаг дэвсгэрээс гадна болж буй байлдааны ажиллагаанд явуулах боломжгүй. Гэвч Москва өнгөрсөн есдүгээр сард өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутагт цэрэг татлага явуулж, цэргийн алба хаагчдыг тулаанд илгээх вий гэсэн болгоомжлол улам нэмэгдсээр байна.

Эх сурвалж: The Guardian

#ОРос, #цэрэг татлага, #хугацаат цэргийн алба,