Өнөөдөр Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усыг Номхон далайд цутгаж эхэллээ.
Хоёр жилийн өмнө Японы засгийн газар гарын үсэг зурж, өнгөрсөн сард НҮБ-ын Цөмийн хяналтын байгууллага уг төлөвлөгөөг зөвшөөрсөн нь Фүкүшима Дайчи АЦС-ыг цаашид ашиглалтаас гаргах үйл явцын гол хэсэг юм.
Станцын оператор “Tokyo Electric Power” (Tepco) компани 13:03 цагт хавхалгаа нээсэн бөгөөд далайн усны насос болон ойр орчмын байгууламжид ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй болохыг мэдэгдсэн байна.
Гэсэн ч уг төлөвлөгөөг эсэргүүцэж ирсэн Хятад улс пүрэв гарагт Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо. Тус улсын Гадаад хэргийн яам "Японы тал хувийн ашиг сонирхлоор бүс нутгийн хүн ам, тэр байтугай дэлхийн бүх ард түмэнд хоёрдогч хохирол учруулах ёсгүй” гэж мэдэгджээ.
Харин Токио Хятадыг “шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл” тарааж байна гэж шүүмжилсэн байна. Мөн усыг аюулгүй гэж мэдэгдээд, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭХА) усны хүн болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг “маш бага” гэж дүгнэсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Японы дотоодын загас агнуурчид мөн засгийн газрын баталгааг үл харгалзан гадаад зах зээл дэх байр сууриа алдахаас эмээж, уг төлөвлөгөөг удаан хугацаанд эсэргүүцэж байгаа.
Японы экспортын хамгийн том зах зээл бол Хятад бөгөөд тус улс 2022 онд Хятад руу 600 сая ам.долларын далайн бүтээгдэхүүн экспортолжээ. Хоёрдугаарт Хонконг ордог. Засгийн газрын мэдээллээр 2022 онд Хятад, Хонконг руу хийсэн тээвэрлэлт нь Японы нийт далайн бүтээгдэхүүний экспортын 42 хувийг эзэлсэн байна.
Өмнөд Солонгосын засгийн газар шинжлэх ухааны үүднээс усыг далайд цутгах үйл явцыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Фүкүшимагийн загас агнуур, хүнсний бүтээгдэхүүний импортын хоригийг олон нийтийг тайвшрах хүртэл хүчинтэй байх болно гэж мэдэгдэв.
“Tepco”-ийн мэдэгдсэнээр эхний ээлжинд Олимпын гурван усан сантай тэнцэхүйц 7,800 шоо метр усыг 17 хоногийн турш далайд цутгах гэнэ. Япон ус цутгах талбайн эргэн тойронд мониторинг хийж, үр дүнг долоо хоног бүр нийтлэх аж.
“Tepco” нь одоогоор нийт 1.3 сая тонн гаруй усыг гадагшлуулах үйл явц 30 орчим жил үргэлжилнэ гэж тооцоолж байна.
Иргэний бүлгүүд Өмнөд Солонгост эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд Сөүл дэх Японы элчин сайдын яаманд нэвтэрсэн 16 жагсагчийг цагдаа нар баривчилжээ.
Мөн Токио дахь “Tepco” компанийн төв байрны өмнө “Бохирдсон усыг далайд бүү хая!” гэсэн бичиг бүхий лоозон барьсан хэдэн арван жагсагч цугларч, нэг цаг орчмын дараа тарсан байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Фүкүшима станц, #ХЯтад, #Япон,