“Apple Inc”-ийн томоохон ханган нийлүүлэгч “Foxconn”-ийг үүсгэн байгуулагч тэрбумтан Терри Гоу 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаагаа даваа гарагт мэдэгдлээ.
Гоу 2019 онд “Foxconn”-ийн захирлын албан тушаалаасаа бууж, тэр жилдээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн боловч Хятадыг дэмжигч Тайваний гол сөрөг хүчин болох Гоминданы намаас нэр дэвшиж чадаагүй тул нэрээ татсан юм.
Тэрээр ирэх оны нэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Гоминданы намаас нэр дэвшихээр хоёр дахь удаагаа санал тавьсан ч тус нам Шинэ Тайбэй хотын захирагч Хоу Юийг сонгосон байна.
Гоу сүүлийн хэдэн долоо хоногийн турш Тайванийг тойрон аялж, уулзалт цуглаан зохион байгуулсан бөгөөд түүнийг бие даан нэр дэвшихээр төлөвлөж байж магадгүй гэсэн цуу яриа гараад байсан юм.
“Ардчилсан дэвшилт намын засаг барьж буй сүүлийн долоон жил гаруйн хугацаанд Тайвань улс дайны аюулд тулж ирлээ. Дотоодын хувьд тэдний бодлого алдаагаар дүүрэн байна” гэж Гоу хэлээд, “одооноос бизнес эрхлэгчдийн засаглалын эрин үе эхлэх болно” гэж хэлжээ.
Тэрээр Тайваний сонгогчдод хандан “Надад дөрвөн жилийн хугацаа өгвөл би Тайваний хоолойд 50 жил үргэлжлэх энх тайван байдлыг авчирч, харилцан итгэлцлийн гүн гүнзгий суурийг тавина гэж амлаж байна” гэж мэдэгдсэн байна.
“Тайвань Украин шиг болж болохгүй, би Тайванийг дараагийн Украин болгохыг зөвшөөрөхгүй.”
Ерөнхийдөө, болзошгүй дайнаас зайлсхийх цорын ганц арга бол Ардчилсан дэвшилтэт намыг зайлуулах явдал гэж Гоу сурталчилсан байна.
Сонгуулийн дүрмийн дагуу Гоу нь бие даан нэр дэвшихийн тулд арваннэгдүгээр сарын 2-н гэхэд 300 мянга орчим гарын үсэг цуглуулах ёстой. Үүний дараа Сонгуулийн төв хороо гарын үсэгтэй танилцаж, арваннэгдүгээр сарын 14-ний дотор үр дүнг танилцуулна.
Тайваний дэд ерөнхийлөгч, эрх баригч Ардчилсан дэвшилт намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Уильям Лай урьдчилсан санал хураалтыг тэргүүлж байгаа ба сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай хүн юм.
Түүний араас Ардын намын нэр дэвшигч Тайбэй хотын дарга асан Ко Вэнь-же болон Шинэ Тайбэй хотын захирагч Хоу Юи нар бичигдэж байна.
Даваа гарагт Гоу нь Ко, Хоу нарыг сонгуульд ялахын тулд АН-ын эсрэг хүчээ нэгтгэж, эв нэгдэлтэй байхыг уриалсан ч Гоминданы нам саналаас нь татгалзжээ.
Эх сурвалж: Reuters

#Foxconn,